Tuesday, November 13, 2007

Нано технологийн тухай жаахан

Ойрд блог дээрээ юм бичих зав байсангүй. За дандаа завгүй гээд байх хаашаа ч юм бэ дээ ер нь бол завгүй байх тусмаа л хүн завтай байдаг гэсэн ... :D. Одоо нано технологийн эрин үе ирлээ гээд дэлхий даяар л ярих боллоо. Гэвч нанотехнологийн талаар ойлголт монголд ямар байна вэ? энэ талаар төсөөлөл байх хэдий авч яг юу вэ? юуг хэлээд байна гэсэн асуултад хариулт өгөх хүн тун ховор буйза. энэ талаар өнөөдөр сонин дээрээс МУИС-ийн хими технологийн тэнхимийн эрхлэгч профессор Ч.Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншсан тухайгаа жаахан сийрүүлж бичье гэж бодлоо. Өмнө биотехнологи болон нанотехнологи талаар бага зэрэг зүйл уншиж бас энэ технологиудыг сүүлийн үед юу болж байгаа нэлээд сонирхох болоод байгаа миний бие. за энэ ч яахав. За тэгэхлээр эхлээд Нано гэдэг үгнээс эхлэе. Нано гэдэг нь эртний грек хэлээр одой гэсэн утгатай үг ажээ. Анх энэ үгийн Амеркийн эрдэмтэн Ричард Фэйман 1950-иад оны хэрэглэжээ. Түүний хэлсэнээр бол ирээдүйд хүн төрөлхтөн аливаа зүйлсийг атомын түвшинд удирдах болно гэсэн санаа агуулж байсан байна. Тэрбээр бодис зүйн шинжлэх ухааны эрдэмтэн байсан бөгөөд үүнийг урьдчилан харж чадсан ажээ. түүнээс хойш хүн төрөлхтний үгийн санд нанотехнологи үг гэдэг оржээ. Ерөнхийдөө нано гэдэг нь хэмжигдэхүүн юм. жишээ нь: 1 секундыг 1000000000-д хуваасны 1-г наносекунд гэнэ, 1 метрийг 1000000000 -д хуваасны 1-г нанометр гэх мэт. энэ бол гэхдээ жаахан бүдүүлэг ойлголт юм. энэ нэр буюу ухагдахуунтай холбоотойгоор наношинжлэх ухаан, нанотехнологи, наноэлектроник, наноматериал, нанобиотехнологи гэх мэт салбарууд хөгжлийн хурдаа аваад байгаа аж. Техник технологийн сүүлийн 10-аад жилийн эрчимтэй судалгаа, шинжилгээний ажлыг 1-100 нм /нанометр/ хүртэлх уртын хэмжээст буюу атом, молекулын орших нано-ертөнцөд хийхийг шаардах болсон байна. Уртын хэмжүүрийн боломжит хамгийн жижиг хэмжээс болох атом, молекул болон янз бүрийн нано бүтцэт биеүдийн бүтэц, шинж чанарыг судалж, улмаар наноматериал, нанохэмжил, нано бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг бий болгоход нанотехнологийн шинжлэх ухааны мөн чанар оршдог байна. Энэ салбарт АНУ,Японоос гадна Европын холбооны улсууд тэргүүлэх бөгөөд Австрали, Канад, ОХУ, БНХАУ, Изриаль, БНСУ, Тайвань зэрэг улсууд тэргүүлэх байр суурьтай оролцдог аж. түүгээр ч барахгүй энэ салбарт өөр өөрийн гэсэн үндэсний хөтөлбөртэй түүнийгээ хөгжүүлээд эхэлчихэж. Манай засгийн газраас боловсруулж буй "Шинжлэх ухаан Технологийг 2008-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө " -нд профессор Ч.Ганзориг оролцож энэ тухай санаа бодлоо хуваалсан байна. МУИС Нанотехнологийн лабораторитой болсон нь маш сайшаалтай хэрэг. Манайдаа л анхны лаборатори гэнэ. Оюутнуудад маань судалгаа шинжилгээ явуулах боломж бүрдэж байна гэдэг бол бас л нэг баярламаар зүйл. Гадаадад энэ чиглэлээр сурч ажиллаж байгаа эрдтэмтэд, оюутнууд монголдоо төдийгүй дэлхийн түвшинд улам ихийг дэлгэрүүлнэ гэдэгт гүнээ итгэнэм би.

Friday, November 09, 2007

Алтан Овоо

Миний нутгийн шүтээн Алтан Овоо мину.

Friday, November 02, 2007

Рекламаа гэж

рекламанд тоглоно гэдэг бол тийм ч амар ажил биш бололтой. 1 реклам орууллаа сонирхож үзээрэй. Серверийн тухай байгаа. Миний зураг хальт оров. :-)



Fujitsu-Siemens Server

Tuesday, August 28, 2007

Вэб сервис руу динамик байдлаар холбогдох

Одооны хийж буй төсөл дээр маань вэб сервис рүү динамик байдлаар холбогдож мэдээлэл авах зорилготой нэг модуль бичих шаардлагатай болов. Урьд нь вэб сервистэй холбоотой юм хийж байгаагүй болохоор хэдэн ном харлаа. (төслөө VS 2005 - c# дээр хийж байгаа) нэг их хэрэгтэй юм олдсонгүй. гэхдээ ямар ч байсан дараах байдлаар шийдээд авчихлаа. доорхоос өөр илүү гоё арга мэддэг хүн байвал хэлээрэй. яаж шийдсэнээ дор харууллаа.

  1. Эхлээд мэдээж Add web reference гээд вэб сервисээ зааж өгөөд нэмнэ.
  2. Доорх зургийн дагуу ажиллана.
  3. Reference.cs файлд дараах өөрчлөлтийг хийнэ.
  4. //public Service() {
    // this.Url = "http://Энд ip байна/Service.asmx";
    // if ((this.IsLocalFileSystemWebService(this.Url) == true)) {
    // this.UseDefaultCredentials = true;
    // this.useDefaultCredentialsSetExplicitly = false;
    // }
    // else {
    // this.useDefaultCredentialsSetExplicitly = true;
    // }
    //}
    Дээрх кодыг доорх кодоор солино.
    public Service(string inURL)
    {
    this.Url = inURL;
    }
  5. Ашиглагдахдаа мэдээж service serv = new service(URL) гэж ашиглана. мэдээж URL маань бидний сервисийг заах хаяг маань.

Thursday, July 05, 2007

Вирусын эсрэг програм хангамжуудын үзүүлэлт

Techdo дээр 52 янзын вирусын эсрэг програм хангамжуудыг тестэлсэн судалдгаа гарсан байна. Энэ програм хангамжуудыг тестлэхдээ 2007-04-23 аас 2007-05-10 хүртэл Windows XP Professional SP2 on a P4 3000 Mhz, 1024MB DDRAM үзүүлэлт бүхий компьтерийг ашигласан байна. Вирусын хувьд 174770 тооны жишээгээр шалгажээ. Програм хангамжуудыг жагсаалтыг дор харууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг www.techdo.com- оос үзээрэй.

This is the list of the top 20 antivirus applications

1. Kaspersky version 7.0.0.43 beta - 99.23%
2.
Kaspersky version 6.0.2.614 - 99.13%
3.
Active Virus Shield by AOL version 6.0.0.308 - 99.13%
4.
ZoneAlarm with KAV Antivirus version 7.0.337.000 - 99.13%
5.
F-Secure 2007 version 7.01.128 - 98.56%
6.
BitDefender Professional version 10 - 97.70%
7.
BullGuard version 7.0.0.23 - 96.59%
8.
Ashampoo version 1.30 - 95.80%
9.
eScan version 8.0.671.1 - 94.43%
10.
Nod32 version 2.70.32 - 94.00%
11.
CyberScrub version 1.0 - 93.27%
12.
Avast Professional version 4.7.986 - 92.82%
13.
AVG Anti-Malware version 7.5.465 - 92.14%
14.
F-Prot version 6.0.6.4 - 91.35%
15.
McAfee Enterprise version 8.5.0i+AntiSpyware module - 90.65%
16.
Panda 2007 version 2.01.00 - 90.06%
17.
Norman version 5.90.37 - 88.47%
18.
ArcaVir 2007 - 88.24%
19.
McAfee version 11.0.213 - 86.13%
20.
Norton Professional 2007 - 86.08%

Followed by:
21. Rising AV version 19.19.42 - 85.46%
22. Dr. Web version 4.33.2 - 85.09%
23. PC-Cillin 2007 version 15.00.1450 - 84.96%
24. Iolo version 1.1.8 - 83.35%
25. Virus Chaser version 5.0a - 79.51%
26. VBA32 version 3.11.4 - 77.66%
27. Sophos Sweep version 6.5.1 - 69.79%
28. ViRobot Expert version 5.0 - 69.53%
29. Antiy Ghostbusters version 5.2.1 - 65.95%
30. Zondex Guard version 5.4.2 - 63.79%
31. Vexira 2006 version 5.002.62 - 60.07%
32. V3 Internet Security version 2007.04.21.00 - 55.09%
33. Comodo version 2.0.12.47 beta - 53.94%
34. Comodo version 1.1.0.3 - 53.39%
35. A-Squared Anti-Malware version 2.1 - 52.69%
36. Ikarus version 5.19 - 50.56%
37. Digital Patrol version 5.00.37 - 49.80%
38. ClamWin version 0.90.1 - 47.95%
39. Quick Heal version 9.00 - 38.64%
40. Solo version 5.1 build 5.7.3 - 34.52%
41. Protector Plus version 8.0.A02 - 33.13%
42. PcClear version 1.0.4.3 - 27.14%
43. AntiTrojan Shield version 2.1.0.14 - 20.25%
44. PC Door Guard version 4.2.0.35- 19.95%
45. Trojan Hunter version 4.6.930 - 19.20%
46. VirIT version 6.1.75 - 18.78%
47. E-Trust PestPatrol version 8.0.0.6 - 11.80%
48. Trojan Remover version 6.6.0 - 10.44%
49. The Cleaner version 4.2.4319 - 7.26%
50. True Sword version 4.2 - 2.20%
51. Hacker Eliminator version 1.2 - 1.43%
52. Abacre version 1.4 - 0.00%

Monday, July 02, 2007


Gen Pets

Энэхүү гэрийн тэжээмэл амьтныг г
енетикийн аргаар гаргаж авсан бөгөөд хүүхдний тоглоомын шинэ эрин болох аж. Гэхдээ энэ тоглоомын харагдах байдал өнгө зүс тийм ч аятайхан биш. Японы тамогочи гэдэг тоглоомтой тунч төстэй гэхдээ амьд гэдгээрээ арай өндөр түвшнийх.


Gen-Pets -ийн ирээдүй.

Япон дахь гадаад ажиллагсад

Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам 14-ний өдөр Японы хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниуд болон тэдгээрт ажилладаг гадаадын иргэдээс авсан судалгааны дүнг танилцуулав. Компаниудын 72,8% нь "Глобал түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин"-тэй болохыг хүсч байгаа бөгөөд Японы компаниудын хувьд тийм боловсон хүчин нь "Японд суралцаж байсан гадаадын иргэд" (37%), "Гадаадад суралцсан япончууд" (43,9%) аж.

Энэхүү судалгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй 3500 компанийн боловсон хүчний алба болон гадаад ажиллагсдаас авчээ.

Компаниуд гадаадын иргэдийг ажилд авахдаа "Япон хэлний мэдлэг" (23.1%), "Мэргэжлийн мэдлэг" (17,8%), "Японоос бусад гадаад хэлний мэдлэг" (13%)-ийг чухалчилдаг бөгөөд "Тогтвор суурьшилтай ажиллах эсэх" (19.3%), "Дасан зохицох чадвар" (17.4%), "Япон хэлний мэдлэг хангалтгүй байх" (17.3%) нь тэдний санааг хамгийн ихээр зовоодог байна. Харин Японы компанид ажилладаг гадаадын иргэдийн 96% нь "Япон хэлээр ажил үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн асуудалгүй" хэмээн хариулжээ.

Тус яамнаас ирэх намраас эхлэн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлгээс эхлэн мэргэжил дээшлүүлэх, Японы компанид ажилд орох хүртэл дэмжлэг үзүүлэх "Азийн боловсон хүчнийг дэмжих төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ удаагийн судалгааны үр дүнг их сургууль, компаниудад танилцуулж, гадаад оюутнуудыг дэмжихэд ашиглах зорилготой юм байна.

Өндөр мэргэжил, мэргэшил бүхий, Японы их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн гадаадын иргэдийн хувьд ийн таатай мэдээ сонсогдож буй хэдий ч дадлагажигчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар тус яам хатуу байр суурь баримталсан хэвээр байна. Япон улс 1993 оноос хойш хөгжиж буй орнуудаас дадлагажигч авах болсон бөгөөд өдгөө тэдний хэт бага цалин, нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөж байгаа билээ. Үүнийг шийдэхийн тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гадаадын дадлагажигчдын туршилтын нэг жилийн хугацааг байхгүй болгож, нийт ажиллах хугацааг 5 жил болгох санал дэвшүүлсэн билээ (Одоо дадлагажигч ажилчид туршилтын нэг жилийн хугацааг оролцуулаад 3 жилийн хугацаатай ирдэг бөгөөд туршилтын хугацаанд нь хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагддаггүй тул тэдний эрх зөрчигддөг юм байна).

Ийнхүү 2 яам эсрэг тэсрэг байр суурь баримталж байгаа учраас дадлагажигчдын нөхцлийг сайжруулах асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.

From VIMO

Wednesday, June 20, 2007

Ай кү ба Амьдралын төвшин

Саяхан Ричард Лүнн, Тату Ванханен гэдэг өрнөдийн хоёр эрдэмтэн 185 улс орны иргэдийн ухааны бярыг буюу (ай кү) хэмжиж судалсан чинь монголчууд эхнээсээ 21 дүгээрт орсон байна. Тэгтэл монголчуудын амьдралын төвшин нь өрнөдийн судалгаагаар мөнөөх 185 орны дотор эхнээсээ биш сүүлээсээ 21-д орох хэмжээнд арай гэж хүрч байгаа ажээ.

Эх сурвалжууд: http://mglclub.com/, http://news.banjig.net/news-5725.html

Tuesday, June 19, 2007

Японд халуун зун болох магадлал өндөртэй аж

Цаг уурын алба 11-ний өдөр өнгөрсөн 5-р сараас эхлэн Номхон далайн зүүн хэсгийн экваторын шугамын ойролцоох хэсэг дэх далайн түвшний усны температур олон жилийн дунджаас бага болох Ла Нинья хэмээх үзэгдэл үргэлжилж буйг зарлалаа. Үүний улмаас Японд халуун зун болох магадлал өндөртэй аж.

5-р сарын далайн усны температур олон жилийн дунджаас 0.7 хэм бага байсан бөгөөд 10-р сарыг хүртэл энэ үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.

Статистикаас үзвэл зун Ла Нинья ажиглагдвал Японд халуун зун болох магадлал 80 илүү хувьтай биелдэг аж. Учир нь Номхон далайн баруун хэсгийн усны температур дээшилж, Японы өмнөд хэсэг дэх далайд бий болдог агаарын их даралтын орон хүрээгээ тэлж, хүчтэй болон, борооны улирал эрт дуусч, зун эрт эхэлснээр бороо хур багатай, халуун зун болох магадлалтай.

Дашрамд дурьдахад Ла Ниньягийн эсрэг буюу далайн усны температур өндөрсөх үзэгдлийг Эль Ниньо гэдэг юм байна.

VIMO-оос авав.

Thursday, June 07, 2007

3D Web browser

3D Web browser гээд гарчихсан байх юм. найз маань линкийг нь явуулж манай найзад ч бас нэг их таалагдаагүй бололтой. надад ч гэсэн нээх таалагдсангүй. гэхдээ эхэлж байгаа юм хойно алдаа дутагдал их л байна шүүдээ. удахгүй сайжирах бизээ. доорх холбоосоос үзээрэй.

http://media.spacetime.com/software/downloads/Install-SpaceTime3D.exe

Tuesday, June 05, 2007

Хураагдсан хуурамч барааны 86% нь Хятадынх

Европын холбооны(EU) Ерөнхий хорооноос 5 сарын 31д мэдээлснийг үзвэл 2006 онд (EU) -ийн орнуудын далайн боомтод хураагдсан хуурамч барааны тоо хэмжээ өмнөх оныхоос 3.3 дахин буюу нийтдээ 250саяд хүрчээ.Түүний 86% нь Хятадад үйлдвэрлэсэн ажээ.
Үүнээс
1-т хуурамч тамхи( барагцаалбал 160 сая хайрцаг)
2-т хувцас,ээмэг бөгж зэрэг гоёлын зүйлс ( 30сая орчим),
3-т CD,DVD (23 сая орчим).

Түүнээс гадна эрүүл мэндэд хортой байж болзшгүй эмийн төрлийн хураагдсан бараа өмнөх оныхоос 5 дахин ихэсч,барагцаалсан тоогоор 2сая 700 мянгад хүрчээ.Тийм учраас Европын холбооны орнууд ихээхэн сэрэмжлэж байгаа ажээ.

VIMO ooc авав. Нараа багшийн тэмдэглэлээс

SVN vs CVS

Сүүлийн үед код шэйр хийх тал дээр SVN гэж яригдаад байгаа. мэдээж CVS -н дараа гарч ирж байгаа юм хойно мэдээж сайжирсан юм байнаа. SVN гээд байсан болохоос CVS ээс юугаар илүү болох талаар мэдээгүй л байлаа. ажиллах хурд, түүхийн эмх цэгц гээд нэлээдгүй юм сайжирч энэхүү харьцуулалтын талаар доорх холбоосоос хараарай. Гэхдээ CVS NT 2.5.01 and SVN 1.2 at July 19 2005. ийм байсан шүү :-)

http://www.pushok.com/soft_svn_vscvs.php

SVN -Subversion
CVS-Concurrent Versioning System

Tuesday, May 29, 2007

Хөгжөөгүй технологи, хөгжсөн ухаан

Өнөөдрийн хувьд тийм ч аятайхан өдөр биш байлаа. Уул нь өглөө нэлээдгүй ажлыг амжуулья гэж бодсон маань ч талаар боллоо. Талаар боллоо ч гэждээ хөөрхий минь бас ч гэж хэд гурван ажил амжуулсан юм байна. Өдрийн халуун бас дээр нь гадуур гүйцэлдүүлэх ажил нэлээн байсныг ч хэлэх үү улаа эргэтэл алхлаа, халууцсан гэж жигтэйхэн. Төв хасбанк орж хүнтэй уулзах байсан ажлаа амжуулчихаад Театрын музей орлоо. :) ажлын хажуугаар дэмий сэлгүүцэв гэж ! Сайндаа ч орсонгүй сэрүүцэх санаатай сүүдэр бараадан СТӨ рүү дөхөх зуураа зүгээр сүүдэрт сууж сэрүүцсэнээс юм үзье сэрүүцье гэж бодоод театрын музей орсон хэрэг. Бас ч үгүй гоё музей юмаа. Хуучны зураг, хувьцас хунар эдэлж хэрэглэж байсан зүйлүүд бас дээр нь надад таалагдсан зүйлүүд бол кино урлагын талаар нэлээдгүй зүйлүүд байсан нь. зураг авч байсан камер, кадр, буулгасан хальс, киноны хэсгээс авсан зурагнууд үнэхээр сайхан. яаж тийм камераар кино хийж байсан байнаа. одоо ч кино гэдэг зүйлийг компьютерийн ард сууж байгаад хийчихнэ шүүдээ. аан тийн музей үзэх тасалбар 300 төгрөг байдаг юм байна. үзээд авахад илүүдэхгүй л юм байна лээ.

Wednesday, May 23, 2007

Pidgin-ийг Ubuntu 7.04 дээр суулгах

Gaim мэссэнжер Pidgin болж өөрчлөгдсөнийг мэдэж байгаа байх. Энэхүү юникод дэмжих мэссэнжерийг ubuntu7.04 доорх тушаалуудын дагуу суулгаж болно. Манай нөгөө гайхал ө,ү үсгүүд ямарч асуудалгүй шүү.

(Эхлээд хуучин ашиглаж байсан Gaim аа устгана)
$ sudo apt-get remove gaim
$ sudo apt-get build-dep gaim

(Pidgin2.0.0 татаж аваад суулгана.)
$ wget http://jaist.dl.sourceforge.net/sourceforge/pidgin/ pidgin-2.0.0.tar.bz2
$ tar jxvf pidgin-2.0.0.tar.bz2
$ cd pidgin-2.0.0/
$ ./configure
$ make
$ sudo make install

(Дараа нь мэдээж ажиллуулна даа. :-) )
$ pidgin &

tarbal дмааргүй байвал доорх хаягаас deb package-ийг татаж аваад суулгаарай.

http://www.getdeb.net/release.php?id=817

Tuesday, May 15, 2007

OpenOffice-д Netbeans ашиглан модуль нэмж бичих

OpenOffice дээр шинээр модуль нэмж бичихдээ Netbeans -г хэрхэн ашиглах талаар гүүгл ахаас юм асуулаа. Гүүгл ах ч бүгдийг мэдэх юмаа хэ хэ. Эхлээд нэтбийнс ( ямар эвгүй харагдаж байнаа монголоор бичсэн чинь) дээ org-openoffice-extensions.nbm плагин модуль суулгана. Мэдээж OpenOffice оо суулгана, дээр нь OpenOffice SDK г нэмж суулгана. за ингээд дуртай зүйлээ нэмж бичих бүрэн боломжтой болчихно доо. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг гүүгл ахын өгсөн вики холбоос дээр дараад үзээрэй

Monday, May 14, 2007

Амралтын өдрүүд

Амралтын өдрүүдийг зуслангийнхаа байшинг засварлах болон ногоо тарихад зориуллаа. Байшингийнхаа обойг нааж дуусгаад ногооныхоо талбай гишгэх(хөрсийг нь сэндийлэх) ажилд орлоо. түрүү жил ногоо тарьсан талбай болохоор энэ жил гишгэхэд амар байлаа. гэхдээ л түрүү жилээс хойш хүрз бариагүй болохоор гарт цэврүү үүсч байна шүү хэ хэ. манай зуслан эндээс нэлээд хол төмөр зам дагуу байрладаг тэгээд ихэнхдээ орон нутгийн воганоор явдаг. Воганаар явахад ч нэлээд хэцүү юм. Улаанбаатар хотоос зуслан хүрэхэд ч яахав нэг юм суудалтай явахын харин буцахад нэлээд хүндрэлтэй суудал олдохгүй дээрээс нь халуун гэж жигтэйхэн ядаж байхад цонхууд нээгдэхгүй нээгээд өгөөч гэхлээр үйлчлэгч нар нь онгойлгож өгөхгүйн. Энэ байдал амралтын өдрүүдэд байдаг бололтой. Ийм байдлыг мэдсээр байж яагаад амралтын өдрүүдэд воган нэмж болдоггүй юм бол гэж бодон үйлчлэгчээс асуухад "ЕР НЬ Л ИЙМ БАЙДАГ Ш ТЭЭ" гэж хээв нэг хариулж байх юм. Цаашид энэ талаар удирдлагуудад нь хэлмээр юм байна гэж бодлоо. За ингээд 2 цаг гүрийсний эцэст нэг хот орж ирлээ. амралтын өдрүүдийг нэг иймэрхүү л байдалтайгаар өнгөрөөх шив дээ.

Thursday, May 10, 2007

Цай уух зуур

Цай уух зуураа Offishore Outsouring Best Practices http://www.oobp.org/ сайт орж мэдээлэл үзэж байгаад нэг пресентац үзлээ. Сонирхолтой бөгөөд мэдүүштэй бас бодууштай юм байна шүү. Жижиг ба Том бизнесийн харьцааг зургаар харуулжээ. Их сонирхолтой юмаа та доорх холбоосоос дэлгэрэнгүй үзээрэй.

http://www.oobp.org/

Өчигдөрийн бодол өнөөдөр

Өглөө эрт ажилдаа ирлээ. өнөөдөр нэлээн ажилтай өдөр тул эрт ирж ганц нэгэн юм харъя гэж бодлоо бас ханз цээжилж байгаа болохоор эртхэн босоод ганц нэгийг ч болтугай цээжлэе гэсэн хэрэг. Ажил руугаа алхаж ирлээ гадаа 本当にいい天気ですね。ганц нэгэн ханз үсэг харж явангаа өчигдөрийн МТҮП дээр болсон семинарын талаар бодлоо. Манай боловсролын системд учир дутагдалтай юм их байнаа. Өчигдөрийн семинар дээр ерөнхийдөө дээд боловсролын сургалтын чанар ба агуулгын талаар голчлон ярилаа. миний хувьд дээд боловсролын талаар анхааралгүй л яахав гэтэл дунд сургуулийн түвшинд манай улс бас нэлээдгүй зүйлийг хийх шаардлагатай гэж боддог. одоо орж байгаа Мэдээлэл зүй гэдэг хичээл хангалттай биш ордог гэж би хувьдаа ойлгодог. зааж байгаа зүйлийг харахад Майкрософт Опписийн програмуудыг хэрэглээ талаасаа л ордог бололтойн. Зааж байгаа нь File->Save энэ бол файлыг хадгална гэх жишээний ингэж заах нь хаашаа ч юм бэ дээ, болж өгвөл сурах аргачилалын үндсэн суурь мэдлэг болон зөвхөн хэрэглээний програм хангамжийн тухай заах биш UML түүл(ганц ЮМЛ биш бусад хэрэгцээтэй түүлүүд олон байдаг) гэх мэт түүлүүдийг цаашид юунд, яаж ашиглаж үр дүнтэй зүйлүүдийг яаж хийх вэ? гэдэг тал дээр нэлээд сайн анхаарч заах хэрэгтэй юм шиг санагддаг. Бас нэг зүйлийг семинар дээр нэлээн ярьсан тэр нь мэргэжлийн индексийн тухай асуудал. Би ч энэ талаар нэг их юм өмнө нь сонсож байсангүй гэтэл асуулт хариулт болон боловсролын яамнаас нэг хүн ирсэн байсан тэр хүн их дээд сургуулиудын сургалтын агуулга чанар хариуцсан хүн гэсэн нэрийн хэн гэлээдээ мартчихжээ энэ хүний ярианаас харахад мэргэжлийн индекс өөрчилөлт оруулж байгаа гэнэ. Нэг мэргэжлийг жишээ болгон ярилаа тэр нь Номын сангийн автоматжуулалтын инженер гэнэ. Энэ мэргэжилээр одоо монголд хэдэн төгссөн бол гэсэн бодол шууд л орж ирсэн. За тэгээд энэ хүмүүс одоо монголдоо байгаа тоотой хэдэн номын сан болон бас сургуулиудын номын санг автоматжуулаад байж байдаг юм болуу? ер нь одоо хаана юу хийж байдаг юм бол гэсэн бодлууд төрлөө. энэ талаар асууя тодорхой тоо баримт байдаг юм болуу гээд илтгэлүүдийг дуусахыг хүлээж суулаа. бас дунд сургуулийн мэдээлэл зүйн боловсролын талаар санал хэлье гэж суутал УБИС-ийн КМС-ийн багш Чойжоо Ваанчиг гуай миний хэлье гэж дунд сургуулийн боловсролын талаар бодож байсан зүйлүүдийг хэлчихлээ. :)
За ингээд илтгэл дуусахыг хүлээж суутал утас дугарч ажлаас дуудлаа уул нь өөрийнхөө асуух зүйлдээ хариулт авья, саналаа хэлье гээд илтгэл дуусахыг хүлээж суусан минь талаар өнгөрөв. яаралтай ажилаа гэж. :) Аан тийн бас програм хангамжийг худалдаж авах тухай асуудал ярьж байсан энийг би нэг их шаардлагатай биш боддог. Бидэнд ашиглагдаж болохуйц нээлттэй эхүүд байна шүүдээ. Бид ер нь нээлттэй эх рүү бүрэн шилсэн ч болно шүүдээ. Мэдээж хэрэг гарцаагүй авах шаардлагатай зүйлүүдийг бол худалдаж авч л таараа мөн нээлттэй эх гэдэг ч бас бүрэн үнэгүй гэсэн үг бас биш шүү дээ. за ингээд түр өндөрлөе. уулзах хүн маань ирчихлээ ажилдаа :)

Tuesday, May 08, 2007

60 дөхсөн хүн юм хийгээд байхад би юу хийгээд байнаа гэсэн бодол аргагүй төрлөө.

60 шүргэж буй франц эр 2 охиндоо зул сарын баяраар зориулж вэб камер авч өгсөн бөгөөд Windows 2000 дээр таруухан ажиллаж, линукс дээр огт ажиллахгүй байжээ. Ингээд вэб камерийн драйвер бичиж эхэлсэн ба линуксд зориулсан 250 гаруй вэбкамернуудын драйверуудыг бичиж ажиллуулж чадсан байх юм. Гэтэл дөнгөж 50-н талыг насалж яваа би ер нь юу хийв, юу хийж байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна шүү. Одоо биеэ жаахан за жаахан ч бишээ ер нь бүхий л боломжоороо дачилж ажилланаа. 60 дөхөж яваа тухай мэдээллийг доорх хаягаас үзээрэй

http://www.theinquirer.net/default.aspx?article=39291

эх сурваж: Миний орох дуртай сайт

http://www.limnux.org/node/245

Monday, February 26, 2007

GCC vs. Intel Comparison

Intel C++ 7.0, GNU gcc 3.2.1 харьцуулалтыг доорх холбоосоос хараарай.

http://www.coyotegulch.com/reviews/intel_comp/intel_gcc_bench2.html

Wednesday, February 14, 2007

Language comparision

perl,c#,c,php,jsp/java,python зэрэг програмчлалын хэлнүүдийн ерөнхий хариулалтуудыг доорх холбоосоос хараарай. Сурахад ямар, компайлдах хурд, синтаксийн гэх мэт харьцуулалтууд байна лээ.

http://www.s5h.net/code/comparison.php

Friday, February 09, 2007

www.gofish.com

Mиний бодлоор www.youtube.com ийн видеонууд үзэхэд хурдан ч чанар муутай юмшиг харин http://www.gofish.com/ үзэхэд тийм ч бас удаан биш харин видеонуудынх чанар сайн юм шиг. Орж үзээд мэднэ бизээ.

Tuesday, February 06, 2007

Бичиг баримт боловсруулалт

Бичиг баримт боловсруулалт түүний дизайн, эмх цэгцтэй байдал зэрэг үзүүлэлтүүд чухал үзүүлэлтүүд. харахад хүнд ойлгомжгүй нүд өвтгөмөөр байвал хэн ч сайшаахгүй нь лавтай. хүн болгон бараг шахуу майкрософт оппис ашигладаг байх тэгвэл опписын програм хангамжууд дээр бэлтгэсэн тэмплетүүдийг ашиглаж үзэх зүйн хэрэг байх. эдгээрээс үзэж цаашид бичиг баримт боловсруулах тал дээр тусган бизээ.

холбоос: http://office.microsoft.com/en-us/templates/

Friday, January 26, 2007

Төслийн менежмент

Өчигдөр USI компани дээр очиж төслийн менежментийн сургалтанд суулаа. Эхний өдрийн хичээлд очиж чадаагүй хоёр дахиас нь эхэлж очиж суусан минь өчигдөр байлаа. төслийн менежер байна гэдэг нэлээн ур чадвар, тэвчээр шаардах ажил юмаа. Гэхдээ мэдэж, сурч, чадаж л таараа гэж :). Гол итгэлцүүрүүдэд дараах зүйлүүд орж байна. Итгэл даах чадвар болон ухамсартай байх,Төлөвлөгөөт ажлын явцад хүний нөөц, төсөв болон бусад нөөцүүдэд зохицуулалт хийх, Багийнхандаа сургалт явуулах, Байнга өдөөгч байх, Маш сайн сонсогч байх, Би энэ төслийг хийж дуусгаж чадна гэсэн эрмэлзэлтэй байх /жич: Амжилтанд хүрэх гэл эрмэлзэл гэдэг номон дээрч энэ тухай бичсэн байсан амьдрал дээрч эрмэлзэл гэдэг зүйл маш чухал зүйл юм миний л бодлоор :)/, бусадтай байнга харьцаж байх(нягтлан, удирдлага, хамтран ажиллагсад), төсөлд шаардлагатай зүйлүүдийг шийдэж чаддаг байх ямар нэг аргаар, Бүтцийн өөрчлөлт зоригтой хийж чадах, байнга төслийнхөө үр дүнг бодож байх, бүх зүйлсийг review хийж байх гэх зүйлсүүд байх юм. Дээр нь амжилттай project management хийх 7 дүрэм, бас нураах 7 дүрэм байна.

Амжилттай хийх 7 дүрэм

1. Төслийн менежмент хийх хэрэгслүүдийг сайн судалж сурах
2. Шүүмжлүүлж чаддаг байх
3. Шинэ шинэ хандлагуудад нээлттэй байх
4. Цагаа зөв зохицуулах
5. Уулзалт цуглааныг сонирхолтой үр дүнтэй хийдэг байх
6. Шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх
7. Байнга хөгжилтэй талаас нь хандаж сур ингэх нь таньд болон таны хамт олны эрүүл мэндэд сайн

Нураах 7 дүрэм /Дүрэм ч гэж дээ хэ хэ/

1. Ямар нэг асуудал гарах удаан шийдэх
2. Schedule ээ байнга өөрчлөх
3. MileStone-д хүрэхэд чанарыг харахгүй байх/MileStone - тестлэх цэг/
4. Төслийн менежментэд анхаарахгүй байх
5. Микро менежмент хийх
6. Шинэ багажуудыг ойр ойрхон хэрэглэх
7. Төслийн явцыг үргэлж хянахгүй MileStone дээр хянах

Wednesday, January 24, 2007

Амжилтанд хүрэх гал эрмэлзэл

Блогд нэгдсэнээс хойш блогоо идэвхжүүлж чадалгүй их удлаа. үүнээс хойш блогоо идэвхтэй байлганаа. Өнөөдөр нэг ном уншиж дуусгалаа. ЭМОС клубын орчуулсан KDDI компанийн захирал Инамори Казүогийн "Profit Ambition Sincerity Strength Innovation Optimism Never give up=PASSION " буюу " АМЖИЛТАНД ХҮРЭХ ГАЛ ЭРМЭЛЗЭЛ ". Надад их таалагдлаа. Ер нь үнэн юм их байна шүү. Уншаад үзэхэд илүүдэхгүй ном байна. Ер нь хүн амжилтанд хүрэхийн тулд Маш том амбицтай, Хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэсэн 100 аас илүү хувиар итгэл төгс байх, Ихийг мөрөөдөх, Хөдөлмөрч гэх мэт зүйлүүдийг өөртөө шингээсэн байх ёстой гэж үзсэн байна. Амбиц гэдэг нь санаа зорилго гэдэг утгыг агуулдаг юм байна. Бас материалыг шатдаг,шатдаггүй, өөрөө шатдаг гэж ангилдаг бол хүнийг бас ингэж ангилж болно гэж үзсэн байна. энэ ч бас үнэн юмаа. Ямар нэг зүйлийг хийж бүтээхэд өөрөө шатдаг буюу санаачлан зүтгэдэг хүн, Чадварлаг ч бай чадварлаг ч биш бай шатдаггүй гэдэг бол юу ч бүтээдэггүй хүн, харин санаачлагатай хүмүүсийн дунд байхдаа хийх хүсэл зориг нь дэврэн гарч байдаг хүн буюу галын дэргэд байх үедээ л шатдаг. гэх мэт олон зүйлийг бичжээ. Аан тийм KDDI компани нь манай Мобиком корпорацийн хөрөнгө оруулагч юм байна.