Өчигдөр USI компани дээр очиж төслийн менежментийн сургалтанд суулаа. Эхний өдрийн хичээлд очиж чадаагүй хоёр дахиас нь эхэлж очиж суусан минь өчигдөр байлаа. төслийн менежер байна гэдэг нэлээн ур чадвар, тэвчээр шаардах ажил юмаа. Гэхдээ мэдэж, сурч, чадаж л таараа гэж :). Гол итгэлцүүрүүдэд дараах зүйлүүд орж байна. Итгэл даах чадвар болон ухамсартай байх,Төлөвлөгөөт ажлын явцад хүний нөөц, төсөв болон бусад нөөцүүдэд зохицуулалт хийх, Багийнхандаа сургалт явуулах, Байнга өдөөгч байх, Маш сайн сонсогч байх, Би энэ төслийг хийж дуусгаж чадна гэсэн эрмэлзэлтэй байх /жич: Амжилтанд хүрэх гэл эрмэлзэл гэдэг номон дээрч энэ тухай бичсэн байсан амьдрал дээрч эрмэлзэл гэдэг зүйл маш чухал зүйл юм миний л бодлоор :)/, бусадтай байнга харьцаж байх(нягтлан, удирдлага, хамтран ажиллагсад), төсөлд шаардлагатай зүйлүүдийг шийдэж чаддаг байх ямар нэг аргаар, Бүтцийн өөрчлөлт зоригтой хийж чадах, байнга төслийнхөө үр дүнг бодож байх, бүх зүйлсийг review хийж байх гэх зүйлсүүд байх юм. Дээр нь амжилттай project management хийх 7 дүрэм, бас нураах 7 дүрэм байна.
Амжилттай хийх 7 дүрэм
1. Төслийн менежмент хийх хэрэгслүүдийг сайн судалж сурах
2. Шүүмжлүүлж чаддаг байх
3. Шинэ шинэ хандлагуудад нээлттэй байх
4. Цагаа зөв зохицуулах
5. Уулзалт цуглааныг сонирхолтой үр дүнтэй хийдэг байх
6. Шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх
7. Байнга хөгжилтэй талаас нь хандаж сур ингэх нь таньд болон таны хамт олны эрүүл мэндэд сайн
Нураах 7 дүрэм /Дүрэм ч гэж дээ хэ хэ/
1. Ямар нэг асуудал гарах удаан шийдэх
2. Schedule ээ байнга өөрчлөх
3. MileStone-д хүрэхэд чанарыг харахгүй байх/MileStone - тестлэх цэг/
4. Төслийн менежментэд анхаарахгүй байх
5. Микро менежмент хийх
6. Шинэ багажуудыг ойр ойрхон хэрэглэх
7. Төслийн явцыг үргэлж хянахгүй MileStone дээр хянах
1 comment:
Сайн уу танд ажлын амжилт хүсье.Би Мэдээлэлийн системийн менежмент мэргэжлээр суралцдаг.Одоо Мэдээлэл Технологийн төслийн менежмент сэдвээр курсийн төсөл бичнэ.Таныг надад зааж зөвлөөч гэж хүсэж байна.Танд энэ талын материал, стандарт байдаг бол надад мэдээлэл өгөөч.
Миний хаяг lg_csms@yahoo.com
Post a Comment