Tuesday, June 19, 2007

Японд халуун зун болох магадлал өндөртэй аж

Цаг уурын алба 11-ний өдөр өнгөрсөн 5-р сараас эхлэн Номхон далайн зүүн хэсгийн экваторын шугамын ойролцоох хэсэг дэх далайн түвшний усны температур олон жилийн дунджаас бага болох Ла Нинья хэмээх үзэгдэл үргэлжилж буйг зарлалаа. Үүний улмаас Японд халуун зун болох магадлал өндөртэй аж.

5-р сарын далайн усны температур олон жилийн дунджаас 0.7 хэм бага байсан бөгөөд 10-р сарыг хүртэл энэ үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.

Статистикаас үзвэл зун Ла Нинья ажиглагдвал Японд халуун зун болох магадлал 80 илүү хувьтай биелдэг аж. Учир нь Номхон далайн баруун хэсгийн усны температур дээшилж, Японы өмнөд хэсэг дэх далайд бий болдог агаарын их даралтын орон хүрээгээ тэлж, хүчтэй болон, борооны улирал эрт дуусч, зун эрт эхэлснээр бороо хур багатай, халуун зун болох магадлалтай.

Дашрамд дурьдахад Ла Ниньягийн эсрэг буюу далайн усны температур өндөрсөх үзэгдлийг Эль Ниньо гэдэг юм байна.

VIMO-оос авав.

No comments: