Япон улс өдгөө 1945 ханз үсгийг албан ёсоор "Өргөн хэрэглээний ханз" хэмээн хэрэглэдэг. Харин энэхүү жагсаалтад хүний нэр, овог, газар усны нэрэнд ордог ханзнууд ерөнхийдөө багтдаггүй. Тэгвэл 「岡」-ока, 「阪」-сака, 「鹿」-шика, ка, 「熊」-күма, 「茨」-ибара, 「栃」-точи, 「埼」-сай, 「梨」-наши, 「阜」-фү, 「奈」-на, 「媛」-химэ хэмээх ханзнууд (Өргөн хэрэглээний ханзаны жагсаалтад багтдаггүй, аймгийн нэрэнд ордог ханзнууд)-ыг уг жагсаалтад нэмэхээр болсон тухай Соёлын зөвлөлийн Ханзны асуудал эрхэлсэн хэлтэс зарлав. Тус зөвлөл нь 2010 он гэхэд өргөн хэрэглээний ханзны тоог 2000 орчимд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Vimo news
No comments:
Post a Comment