Элсэн цөлийг ногоон ой, бутлаг ургамлаар хучсан кувейтүүдийн туршлагыг Монголд нэвтрүүлэх зорилготой уг төв орчин үеийн биотехнологийн нарийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх бөгөөд модыг эсийн аргаар ургуулах юм байна.
Кувейтийн Шинжлэх ухааны төвтэй хамтран хамтран ажиллах тухай ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай гэрээ байгуулжээ.
Ганцхан сөөм мод хэдэн зуун сая эсээс тогтдог. Тэр эсүүдийг нэг нэгээр нь салгаж аваад лабораторийн нөхцөлд ургуулна. Их олон шаттай явагддаг ажил л даа. Эхлээд эсийг бойжуулаад ургуулна гэсэн үг. Үүний дараа суулгац болгоно. Суулгасан модоо гадна орчинд дасгахын тулд хүлэмжинд шилжүүлдэг. Дараа нь жинхэнэ ургуулах газартаа суулгана. Энэ аргын давуу тал нь нэг модноос хэдэн саяыг шинээр ургуулж болдог. Манайх шиг модны нөөцөөр бага оронд ийм арга тун тохиромжтой гэнэ.
Цөлжилтийг зогсоож, хөрсний элэгдлийг бууруулна хэмээн бид уулнаас баахан мод авчирч энд тэнд суулгадаг ч голдуу хатчихдаг гэнэ. орчинтойгоо зохицохгүй ийм асуудал гараад байдаг бололтой.
Дээрх эсийг аргыг ашиглан ойтой болсон нэлээдгүй улс орнууд байдаг юм байна. Урьд нь ч гэсэн манайд энэ эсийн аргын туршилтууд хийгдэж байжээ.
Доорх холбоосоос дэлгэрүүлж үзээрэй
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=22664
No comments:
Post a Comment