Tuesday, January 22, 2008

Байгалийн шинжлэх ухааны доктор Р.Мядагмаа

Монголын нэгэн эрдэмтэн нано хэмжээст бүтээгдэхүүн гаргасан байна. Энэ бол маш сайхан мэдээ миний монгол эрдэмтэд ямартайч сурсан зүйл, мэдлэгээрээ дэлхийд монголоо дуурсгаж эхэлж байгаа нь нэн таатай.

Монгол улсын залуухан эрдэмтэн, Байгалийн шинжлэх ухааны доктор Р.Мядагмаа тэрээр одоо ХБНГУ-д эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байгаа юм байна. Түүний эрдмийн ажил “Нано хэмжээст жижиг хэсгийг үүсгэх урвалж, түүгээр нэхмэл материал боловсруулж өөрийгөө цэвэрлэх шинэ шинж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэсэн сэдэвтэй аж.

Сэдэвийн гол зүйлүүд буюу тайлбар:

Нано жижиг хэсэг үүсгэх урвалжийг нээсэн. Дараа нь тэр үүсгэсэн жижиг хэсгүүдээ нэхмэл материал боловсруулахад ашиглаж өөрөө өөрийгөө цэвэрлэх шинж чанартай материал гаргаж авсан. Өөрийгөө цэвэрлэнэ гэдэг нь хог шороо, ус, тос нэвтрэхгүй бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна өнгө будгаа алдахгүй давуу талтай материал үйлдвэрлэсэн. Нано хэмжээсээр жижиг хэсэг үүсгээд нэхмэл материалын шинж чанарыг өөрчилж, шинэ шинж чанартай топ бүтээгдэхүүн гарч байгаа юм байна.

Энэхүү бүтээлийг нь автомашинд хүртэл хэрэглэж туршиж үзсэн гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос үзээрэй.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=22405

No comments: