Tuesday, November 13, 2007

Нано технологийн тухай жаахан

Ойрд блог дээрээ юм бичих зав байсангүй. За дандаа завгүй гээд байх хаашаа ч юм бэ дээ ер нь бол завгүй байх тусмаа л хүн завтай байдаг гэсэн ... :D. Одоо нано технологийн эрин үе ирлээ гээд дэлхий даяар л ярих боллоо. Гэвч нанотехнологийн талаар ойлголт монголд ямар байна вэ? энэ талаар төсөөлөл байх хэдий авч яг юу вэ? юуг хэлээд байна гэсэн асуултад хариулт өгөх хүн тун ховор буйза. энэ талаар өнөөдөр сонин дээрээс МУИС-ийн хими технологийн тэнхимийн эрхлэгч профессор Ч.Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншсан тухайгаа жаахан сийрүүлж бичье гэж бодлоо. Өмнө биотехнологи болон нанотехнологи талаар бага зэрэг зүйл уншиж бас энэ технологиудыг сүүлийн үед юу болж байгаа нэлээд сонирхох болоод байгаа миний бие. за энэ ч яахав. За тэгэхлээр эхлээд Нано гэдэг үгнээс эхлэе. Нано гэдэг нь эртний грек хэлээр одой гэсэн утгатай үг ажээ. Анх энэ үгийн Амеркийн эрдэмтэн Ричард Фэйман 1950-иад оны хэрэглэжээ. Түүний хэлсэнээр бол ирээдүйд хүн төрөлхтөн аливаа зүйлсийг атомын түвшинд удирдах болно гэсэн санаа агуулж байсан байна. Тэрбээр бодис зүйн шинжлэх ухааны эрдэмтэн байсан бөгөөд үүнийг урьдчилан харж чадсан ажээ. түүнээс хойш хүн төрөлхтний үгийн санд нанотехнологи үг гэдэг оржээ. Ерөнхийдөө нано гэдэг нь хэмжигдэхүүн юм. жишээ нь: 1 секундыг 1000000000-д хуваасны 1-г наносекунд гэнэ, 1 метрийг 1000000000 -д хуваасны 1-г нанометр гэх мэт. энэ бол гэхдээ жаахан бүдүүлэг ойлголт юм. энэ нэр буюу ухагдахуунтай холбоотойгоор наношинжлэх ухаан, нанотехнологи, наноэлектроник, наноматериал, нанобиотехнологи гэх мэт салбарууд хөгжлийн хурдаа аваад байгаа аж. Техник технологийн сүүлийн 10-аад жилийн эрчимтэй судалгаа, шинжилгээний ажлыг 1-100 нм /нанометр/ хүртэлх уртын хэмжээст буюу атом, молекулын орших нано-ертөнцөд хийхийг шаардах болсон байна. Уртын хэмжүүрийн боломжит хамгийн жижиг хэмжээс болох атом, молекул болон янз бүрийн нано бүтцэт биеүдийн бүтэц, шинж чанарыг судалж, улмаар наноматериал, нанохэмжил, нано бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг бий болгоход нанотехнологийн шинжлэх ухааны мөн чанар оршдог байна. Энэ салбарт АНУ,Японоос гадна Европын холбооны улсууд тэргүүлэх бөгөөд Австрали, Канад, ОХУ, БНХАУ, Изриаль, БНСУ, Тайвань зэрэг улсууд тэргүүлэх байр суурьтай оролцдог аж. түүгээр ч барахгүй энэ салбарт өөр өөрийн гэсэн үндэсний хөтөлбөртэй түүнийгээ хөгжүүлээд эхэлчихэж. Манай засгийн газраас боловсруулж буй "Шинжлэх ухаан Технологийг 2008-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө " -нд профессор Ч.Ганзориг оролцож энэ тухай санаа бодлоо хуваалсан байна. МУИС Нанотехнологийн лабораторитой болсон нь маш сайшаалтай хэрэг. Манайдаа л анхны лаборатори гэнэ. Оюутнуудад маань судалгаа шинжилгээ явуулах боломж бүрдэж байна гэдэг бол бас л нэг баярламаар зүйл. Гадаадад энэ чиглэлээр сурч ажиллаж байгаа эрдтэмтэд, оюутнууд монголдоо төдийгүй дэлхийн түвшинд улам ихийг дэлгэрүүлнэ гэдэгт гүнээ итгэнэм би.

7 comments:

melkadies said...

Nutgiin huu baih chini ve? neeree nano goor PhD hamgaalah huseltei, surah huseltei physic togsson bas masteraa physiciin ali neg salbaraar hamgaalsan. Toefl d 550 deesh onootoi, toondoo mash sain, arhi dars heregledeggui, nohorsog ayataihan hun baival bi taiwand nanogoor surahad chini sain zovlogoo ogch chadna shuu.Neeree bas ih butsamtgai holbiromtgoi hun baij bolohgui. Surna gevel nadtai holboo bariarai

3apaa said...

Мелка амжаад биччихсэн байшт хэхэ. За яхуу дараагийн удаа амжнаа гаагуу...
Нано Технологиор манайхан сурч боловсрох юм хийж бүтээх цаг болоогүйээ. Чадах ч үгүй. Хэрвээ чаддагсан бол улсаас сайн төсөв баталж өгөөд хэдэн шижигнэсэн залуучуудыг ажиллуулвал дэлхийтэйгээ хөл нийлүүлээд алхчих боломж үүсээл байналдаа.
Хэдийгээр хөгжил дутуу байсан ч ганцхан салбараараа маш өндөр хөгжилтэй байвал аутсоорсинг энэ тэр хийгээд хөлжиж болох мэт санагдах юм.

Unknown said...

Зараа үнэн хэлж байгаа юм болов уу?

Buyaka said...

Тиймээ үнэн улсаас энэ асуудал дээр хүч нэмэгдүүлэх ёстой. Хэдийгээр монголд нано технологийн талаар мэдлэг хомс дадлага туршлага байхгүй ч гэсэн энэ чиглэлээр гадаадад сурч боловсрол эзэмшиж байгаа монголчууд нэлээдгүй бий эдгээр хүмүүсийн юм хийх цаг удахгүй ирнэ байх гэж бодож байна. сурч боловсрохын тухайд иймэрүү. Харин чадахын хувьд монголчууд хэнээс ч илүү чадна шүү.

Мика /美香/ said...

Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
http://mikarito.blogspot.com/

Anonymous said...

Bugd nano, bio tehnology geed l yriad l baina. Hamgiin gol ni ehleed ene salbariig hugjuuleh gol suuri bolson ded butsiig bii bolgoh ni chuhal shuudee. Tegehgui bol hedhen hunii bisness bolj huviriad l monopol erh ene ter ni yrigdaj ehelne gej bodoj bna. Huuli, erh zuin orchiniig ni sudalj ehnees ni emh tsegtstei ehleh heregtei. Business talaas ni sudalsan hun bval turshlagaasaa huvaaltsaj tuslaach! tuyalg@yahoo.com mail bicheerei!!

Unknown said...

бна одоохондоо 11 р ангийн сурагч гэхдээ нано инженер болно