Tuesday, August 05, 2008

Нанотехнологийн дэвшлүүд

Нэлээдгүй юмууд хийгдэжээ маш жижиг хурдтан нано мэдрэгч, Супер дамжуулагч, Супер лаятүйм зай , Пластик транзистор гээл нэлээд юм байнаа

A New Superconductor

No resistance: New superconductors contain alternating layers of iron arsenide (orange and red) and rare earth metal oxides (blue and gray) doped with fluorine (green). Iron arsenide compounds become superconducting at relatively high temperatures of 55 K, and researchers are now beginning to decipher their superconducting mechanism.
Credit: Hideo Hosono, Tokyo Institute of Technology

Super-Charging Lithium Batteries

Swelling nanowires: Upon charging with lithium ions, these silicon nanowires swell from 89 nanometers wide (top) to 141 nanometers wide and elongate (bottom); they can accommodate 10 times more lithium ions than conventional graphite electrodes can. As a result, the nanowires could more than triple the energy capacity of lithium batteries.
Credit: Yi Cui


Smarter, Faster Nano Sensor
Small sensor: A close-up shows carbon nanotubes (bottom) spanning the space between interlocking gold electrodes in a new type of gas sensor. The nanotubes are coated with an amine through which gases adsorb on the nanotube surface and detach after a few milliseconds. Change in conductivity of the carbon nanotubes specifies which gas was adsorbed.
Credit: Chang Young Lee, MIT

Plastic Transistors for Flexible Displays

Powerful plastic: As a solvent evaporates, strands of two types of polymers, conductive polythiophene and flexible polymethylacrylate, form spontaneously. (The light and dark areas indicate the different polymers.) The material is tough and has good electronic properties.
Credit: Richard D. McCullough, Carnegie Mellon University

Дэлгэрэнгүй

Monday, July 21, 2008

Ricoh Co Ltd RL5c476 II SD/MS card reader

Ricoh Co Ltd RL5c476 II SD/MS card reader ubuntu дээр таниулах

эхлээд subversion суулгана. суучихсан бол SKIP :)
sudo aptitude install subversion

дараа нь sd reader ээ таниулах драйвэр файлуудаа татаж авна.

svn co https://sdricohcs.svn.sourceforge.net/svnroot/sdricohcs sdricohcs

дараа нь татагдсан файлууд доор санд байрлах бөгөөд энэ санруу орно
cd sdricohcs/sdricoh_cs/

За тэгээд драйвэр файлаа мэйк хийгээд инстоллдоно. доорх тушаалуудаар
make
sudo make install
sudo modprobe sdricoh_cs

ингээд карт уншигч маань ажилд орно.

Tuesday, March 04, 2008

TRIM22

Канадын Альберта мужийн их сургуулийн эрдэмтэд хүний дархлал хомсдлын вирусийг /ХДХВ/ бие махбодид тараахгүй байж чадах генийг анх удаа илрүүлжээ.

“Ти-Ар-Ай-Эм-22" гэдэг ген нь угаас вирусийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд дархлал хомсдлын вирусийн тархалтыг зогсоож чаддагийг Стивен Бэрр тэргүүтэй шинжээчдийн хэсэг лабораторийн судалгааны явцад илрүүлсэн байна.

Генийн үйлчлэлийн механизмыг таньж, вирус эсэргүүцэх түүний чадварыг дууриалгахаар оролдох нь одоогийн зорилт болж байна гэж Стивен Бэрр телевизийн Си-Ти-Ви компанид өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Энэ нь дархлал хомсдлын вирусийн эсрэг байгалийн хамгаалалт мөн гэдэг нь чухал юм. Хэрвээ бид эм бэлдмэл хэрэглэснээр үүсч болох дагалдах аюулгүйгээр энэ боломжийг ашиглаж болох бөгөөд ингэх нь ХДХВ-ийн халдвар авсан өвчтөнүүдийн хувьд нэн тустай байх болно" гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Судалгаа одоогоор эхний шатандаа явааг тэр тэмдэглээд, хүрсэн үр дүн нь "илүү чухал нээлт хийх алхам" болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

VIMO news
холбоос: http://en.wikipedia.org/wiki/TRIM22

Thursday, January 31, 2008

Японы үйлчилгээ болон дэнша

Японд ирсэнээс хойш таалагдаж байгаа зүйл бол
Нэгдүгээрт: үйлчилгээ. ямарваа нэгэн газрын үйлчилгээ тун аятайхан юун монгол. Монголчууд бид аливаа нэг зүйлд хандах хандлага өөрсдийгөө стрест оруулсан байдалтай болчихжуудаа гэсэн бодол толгойд эргэлдэнэ. манай үйлчилгээний газрынхан үйлчилгээ болон харилцаандаа (хүн болгонд л хамаатай зөвхөн үйлчилгээ биш) анхаарахгүй бол хэдийнээ стрест гээч нүхний ирмэгт тулсан мэт. Ямар нэг таалагдахгүй болвол бид нарч хэрүүл хийх, хараал урсгах нь байтугай барьцалдаж авах нь энүүхэнд. ингэж стрес гээч зүйлийг давруулах хэрэг байна уу даа? миний ард түмэн.
Хоёрдугаарт: Дэнша. хурдан, хугацаандаа, цэвэрхэн . дэншаны буудал болон цаг,үнэ өртгийн талаар www.yahoo.co.jp ороод サービス хэсгээс 路線 сонгоод аль нэг буудлаас хаа хүрэх, нэг буудлаас нөгөө буудал хүрэхэд үнэ хэд болох, хэдэн цагт ирэх явах гээд л бүгдийг нь харж болно. энэ үнэхээр хялбар. эдгээрийг бичсэн учир нь миний монгол өөр улсуудаас яагаад дутуу байна гэж монгол мину гэсэн сэтгэл буй.

Wednesday, January 30, 2008

Японы өргөн хэрэглээний ханз үсгийн жагсаалт өргөжинө

Япон улс өдгөө 1945 ханз үсгийг албан ёсоор "Өргөн хэрэглээний ханз" хэмээн хэрэглэдэг. Харин энэхүү жагсаалтад хүний нэр, овог, газар усны нэрэнд ордог ханзнууд ерөнхийдөө багтдаггүй. Тэгвэл 「岡」-ока, 「阪」-сака, 「鹿」-шика, ка, 「熊」-күма, 「茨」-ибара, 「栃」-точи, 「埼」-сай, 「梨」-наши, 「阜」-фү, 「奈」-на, 「媛」-химэ хэмээх ханзнууд (Өргөн хэрэглээний ханзаны жагсаалтад багтдаггүй, аймгийн нэрэнд ордог ханзнууд)-ыг уг жагсаалтад нэмэхээр болсон тухай Соёлын зөвлөлийн Ханзны асуудал эрхэлсэн хэлтэс зарлав. Тус зөвлөл нь 2010 он гэхэд өргөн хэрэглээний ханзны тоог 2000 орчимд хүргэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Vimo news

Tuesday, January 22, 2008

Элсэн дээр цэцэг ургуулж, эсийн аргаар ойтой болно

Элсэн цөлийг ногоон ой, бутлаг ургамлаар хучсан кувейтүүдийн туршлагыг Монголд нэвтрүүлэх зорилготой уг төв орчин үеийн биотехнологийн нарийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байх бөгөөд модыг эсийн аргаар ургуулах юм байна.
Кувейтийн Шинжлэх ухааны төвтэй хамтран хамтран ажиллах тухай ШУА-ийн ерөнхийлөгч Б.Чадраа гуай гэрээ байгуулжээ.
Ганцхан сөөм мод хэдэн зуун сая эсээс тогтдог. Тэр эсүүдийг нэг нэгээр нь салгаж аваад лабораторийн нөхцөлд ургуулна. Их олон шаттай явагддаг ажил л даа. Эхлээд эсийг бойжуулаад ургуулна гэсэн үг. Үүний дараа суулгац болгоно. Суулгасан модоо гадна орчинд дасгахын тулд хүлэмжинд шилжүүлдэг. Дараа нь жинхэнэ ургуулах газартаа суулгана. Энэ аргын давуу тал нь нэг модноос хэдэн саяыг шинээр ургуулж болдог. Манайх шиг модны нөөцөөр бага оронд ийм арга тун тохиромжтой гэнэ.
Цөлжилтийг зогсоож, хөрсний элэгдлийг бууруулна хэмээн бид уулнаас баахан мод авчирч энд тэнд суулгадаг ч голдуу хатчихдаг гэнэ. орчинтойгоо зохицохгүй ийм асуудал гараад байдаг бололтой.
Дээрх эсийг аргыг ашиглан ойтой болсон нэлээдгүй улс орнууд байдаг юм байна. Урьд нь ч гэсэн манайд энэ эсийн аргын туршилтууд хийгдэж байжээ.

Доорх холбоосоос дэлгэрүүлж үзээрэй

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=22664

Байгалийн шинжлэх ухааны доктор Р.Мядагмаа

Монголын нэгэн эрдэмтэн нано хэмжээст бүтээгдэхүүн гаргасан байна. Энэ бол маш сайхан мэдээ миний монгол эрдэмтэд ямартайч сурсан зүйл, мэдлэгээрээ дэлхийд монголоо дуурсгаж эхэлж байгаа нь нэн таатай.

Монгол улсын залуухан эрдэмтэн, Байгалийн шинжлэх ухааны доктор Р.Мядагмаа тэрээр одоо ХБНГУ-д эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байгаа юм байна. Түүний эрдмийн ажил “Нано хэмжээст жижиг хэсгийг үүсгэх урвалж, түүгээр нэхмэл материал боловсруулж өөрийгөө цэвэрлэх шинэ шинж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх” гэсэн сэдэвтэй аж.

Сэдэвийн гол зүйлүүд буюу тайлбар:

Нано жижиг хэсэг үүсгэх урвалжийг нээсэн. Дараа нь тэр үүсгэсэн жижиг хэсгүүдээ нэхмэл материал боловсруулахад ашиглаж өөрөө өөрийгөө цэвэрлэх шинж чанартай материал гаргаж авсан. Өөрийгөө цэвэрлэнэ гэдэг нь хог шороо, ус, тос нэвтрэхгүй бүтээгдэхүүн юм. Үүнээс гадна өнгө будгаа алдахгүй давуу талтай материал үйлдвэрлэсэн. Нано хэмжээсээр жижиг хэсэг үүсгээд нэхмэл материалын шинж чанарыг өөрчилж, шинэ шинж чанартай топ бүтээгдэхүүн гарч байгаа юм байна.

Энэхүү бүтээлийг нь автомашинд хүртэл хэрэглэж туршиж үзсэн гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоос үзээрэй.

http://www.mongolnews.mn/unuudur.php?n=22405

Monday, January 14, 2008

iPS - induced pluripotent stem cell.

iPS - induced pluripotent stem cell.

Өнгөрсөн намар Японы Киото их сургуулийн эрдэмтэд дээрх нэрт эсийг бүтээжээ. Энэ эсэн дээр хэдэн төрлийн гэнийг нэмсэнээр хүний биеийн дуртай эрхтэнг үүсгэж болох юм гэнэ. Киото их сургуулийн эрдэмтэд , дээрх аргаараа хүний мэдрэл, булчинг бүтээжээ.
Киото их сургуультай хамт , Америк т бас энэ эсийг бүтээсэн байна. Үүнд proto-oncogene /инженер хавдар үүсгэгч/ гэгч ген орсон гэнэ.

Энэ төрлийн судалгаа , түүний эмчилгээнд нэвтрүүлэлт нь дэлхий дээр нилээд өрсөлдөөнтэй явагдаж байдаг юм байна . Тийм болохоор Японы засгийн газар яаравчлан, энэ аргыг эмчилгээнд нэвтрүүлэхэд зориулж, нийтдээ 400 сая иений хөрөнгө төсөвлөж , энэ 3 сараас эхлэн сургууль , эмнэлэгт тэндэрээр олгож эхлэх нь.

Ер нь генийн инженерчлэл нэлээд хөгжиж байгаа, мэдээж улс болгон тусдаа нэлээдгүй судалгаа шинжилгээ болон туршилтууд хийхээс гадна хамтарч ажиллаж байгаагын нэг жишээ энэ болуу? генийн инженерчлэл хөгжлийн нэлээд өндөр түвшинд гарч ирж байгаа бөгөөд хувилах, шинээр бий гэх мэт зүйлүүд хийгдэж байгаа, харин эрх зүйн зохицуулалтыг яаж шийдэх бол?

Эх сурвалж болон холбоос:
VIMO Туяагийн тэмдэглэл
http://www.frontier.kyoto-u.ac.jp/rc02/iPS.html
http://drnaoki.wordpress.com/2007/11/23/human-ips-cells/

Tuesday, November 13, 2007

Нано технологийн тухай жаахан

Ойрд блог дээрээ юм бичих зав байсангүй. За дандаа завгүй гээд байх хаашаа ч юм бэ дээ ер нь бол завгүй байх тусмаа л хүн завтай байдаг гэсэн ... :D. Одоо нано технологийн эрин үе ирлээ гээд дэлхий даяар л ярих боллоо. Гэвч нанотехнологийн талаар ойлголт монголд ямар байна вэ? энэ талаар төсөөлөл байх хэдий авч яг юу вэ? юуг хэлээд байна гэсэн асуултад хариулт өгөх хүн тун ховор буйза. энэ талаар өнөөдөр сонин дээрээс МУИС-ийн хими технологийн тэнхимийн эрхлэгч профессор Ч.Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншсан тухайгаа жаахан сийрүүлж бичье гэж бодлоо. Өмнө биотехнологи болон нанотехнологи талаар бага зэрэг зүйл уншиж бас энэ технологиудыг сүүлийн үед юу болж байгаа нэлээд сонирхох болоод байгаа миний бие. за энэ ч яахав. За тэгэхлээр эхлээд Нано гэдэг үгнээс эхлэе. Нано гэдэг нь эртний грек хэлээр одой гэсэн утгатай үг ажээ. Анх энэ үгийн Амеркийн эрдэмтэн Ричард Фэйман 1950-иад оны хэрэглэжээ. Түүний хэлсэнээр бол ирээдүйд хүн төрөлхтөн аливаа зүйлсийг атомын түвшинд удирдах болно гэсэн санаа агуулж байсан байна. Тэрбээр бодис зүйн шинжлэх ухааны эрдэмтэн байсан бөгөөд үүнийг урьдчилан харж чадсан ажээ. түүнээс хойш хүн төрөлхтний үгийн санд нанотехнологи үг гэдэг оржээ. Ерөнхийдөө нано гэдэг нь хэмжигдэхүүн юм. жишээ нь: 1 секундыг 1000000000-д хуваасны 1-г наносекунд гэнэ, 1 метрийг 1000000000 -д хуваасны 1-г нанометр гэх мэт. энэ бол гэхдээ жаахан бүдүүлэг ойлголт юм. энэ нэр буюу ухагдахуунтай холбоотойгоор наношинжлэх ухаан, нанотехнологи, наноэлектроник, наноматериал, нанобиотехнологи гэх мэт салбарууд хөгжлийн хурдаа аваад байгаа аж. Техник технологийн сүүлийн 10-аад жилийн эрчимтэй судалгаа, шинжилгээний ажлыг 1-100 нм /нанометр/ хүртэлх уртын хэмжээст буюу атом, молекулын орших нано-ертөнцөд хийхийг шаардах болсон байна. Уртын хэмжүүрийн боломжит хамгийн жижиг хэмжээс болох атом, молекул болон янз бүрийн нано бүтцэт биеүдийн бүтэц, шинж чанарыг судалж, улмаар наноматериал, нанохэмжил, нано бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг бий болгоход нанотехнологийн шинжлэх ухааны мөн чанар оршдог байна. Энэ салбарт АНУ,Японоос гадна Европын холбооны улсууд тэргүүлэх бөгөөд Австрали, Канад, ОХУ, БНХАУ, Изриаль, БНСУ, Тайвань зэрэг улсууд тэргүүлэх байр суурьтай оролцдог аж. түүгээр ч барахгүй энэ салбарт өөр өөрийн гэсэн үндэсний хөтөлбөртэй түүнийгээ хөгжүүлээд эхэлчихэж. Манай засгийн газраас боловсруулж буй "Шинжлэх ухаан Технологийг 2008-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө " -нд профессор Ч.Ганзориг оролцож энэ тухай санаа бодлоо хуваалсан байна. МУИС Нанотехнологийн лабораторитой болсон нь маш сайшаалтай хэрэг. Манайдаа л анхны лаборатори гэнэ. Оюутнуудад маань судалгаа шинжилгээ явуулах боломж бүрдэж байна гэдэг бол бас л нэг баярламаар зүйл. Гадаадад энэ чиглэлээр сурч ажиллаж байгаа эрдтэмтэд, оюутнууд монголдоо төдийгүй дэлхийн түвшинд улам ихийг дэлгэрүүлнэ гэдэгт гүнээ итгэнэм би.

Friday, November 09, 2007

Алтан Овоо

Миний нутгийн шүтээн Алтан Овоо мину.

Friday, November 02, 2007

Рекламаа гэж

рекламанд тоглоно гэдэг бол тийм ч амар ажил биш бололтой. 1 реклам орууллаа сонирхож үзээрэй. Серверийн тухай байгаа. Миний зураг хальт оров. :-)



Fujitsu-Siemens Server

Tuesday, August 28, 2007

Вэб сервис руу динамик байдлаар холбогдох

Одооны хийж буй төсөл дээр маань вэб сервис рүү динамик байдлаар холбогдож мэдээлэл авах зорилготой нэг модуль бичих шаардлагатай болов. Урьд нь вэб сервистэй холбоотой юм хийж байгаагүй болохоор хэдэн ном харлаа. (төслөө VS 2005 - c# дээр хийж байгаа) нэг их хэрэгтэй юм олдсонгүй. гэхдээ ямар ч байсан дараах байдлаар шийдээд авчихлаа. доорхоос өөр илүү гоё арга мэддэг хүн байвал хэлээрэй. яаж шийдсэнээ дор харууллаа.

  1. Эхлээд мэдээж Add web reference гээд вэб сервисээ зааж өгөөд нэмнэ.
  2. Доорх зургийн дагуу ажиллана.
  3. Reference.cs файлд дараах өөрчлөлтийг хийнэ.
  4. //public Service() {
    // this.Url = "http://Энд ip байна/Service.asmx";
    // if ((this.IsLocalFileSystemWebService(this.Url) == true)) {
    // this.UseDefaultCredentials = true;
    // this.useDefaultCredentialsSetExplicitly = false;
    // }
    // else {
    // this.useDefaultCredentialsSetExplicitly = true;
    // }
    //}
    Дээрх кодыг доорх кодоор солино.
    public Service(string inURL)
    {
    this.Url = inURL;
    }
  5. Ашиглагдахдаа мэдээж service serv = new service(URL) гэж ашиглана. мэдээж URL маань бидний сервисийг заах хаяг маань.

Thursday, July 05, 2007

Вирусын эсрэг програм хангамжуудын үзүүлэлт

Techdo дээр 52 янзын вирусын эсрэг програм хангамжуудыг тестэлсэн судалдгаа гарсан байна. Энэ програм хангамжуудыг тестлэхдээ 2007-04-23 аас 2007-05-10 хүртэл Windows XP Professional SP2 on a P4 3000 Mhz, 1024MB DDRAM үзүүлэлт бүхий компьтерийг ашигласан байна. Вирусын хувьд 174770 тооны жишээгээр шалгажээ. Програм хангамжуудыг жагсаалтыг дор харууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг www.techdo.com- оос үзээрэй.

This is the list of the top 20 antivirus applications

1. Kaspersky version 7.0.0.43 beta - 99.23%
2.
Kaspersky version 6.0.2.614 - 99.13%
3.
Active Virus Shield by AOL version 6.0.0.308 - 99.13%
4.
ZoneAlarm with KAV Antivirus version 7.0.337.000 - 99.13%
5.
F-Secure 2007 version 7.01.128 - 98.56%
6.
BitDefender Professional version 10 - 97.70%
7.
BullGuard version 7.0.0.23 - 96.59%
8.
Ashampoo version 1.30 - 95.80%
9.
eScan version 8.0.671.1 - 94.43%
10.
Nod32 version 2.70.32 - 94.00%
11.
CyberScrub version 1.0 - 93.27%
12.
Avast Professional version 4.7.986 - 92.82%
13.
AVG Anti-Malware version 7.5.465 - 92.14%
14.
F-Prot version 6.0.6.4 - 91.35%
15.
McAfee Enterprise version 8.5.0i+AntiSpyware module - 90.65%
16.
Panda 2007 version 2.01.00 - 90.06%
17.
Norman version 5.90.37 - 88.47%
18.
ArcaVir 2007 - 88.24%
19.
McAfee version 11.0.213 - 86.13%
20.
Norton Professional 2007 - 86.08%

Followed by:
21. Rising AV version 19.19.42 - 85.46%
22. Dr. Web version 4.33.2 - 85.09%
23. PC-Cillin 2007 version 15.00.1450 - 84.96%
24. Iolo version 1.1.8 - 83.35%
25. Virus Chaser version 5.0a - 79.51%
26. VBA32 version 3.11.4 - 77.66%
27. Sophos Sweep version 6.5.1 - 69.79%
28. ViRobot Expert version 5.0 - 69.53%
29. Antiy Ghostbusters version 5.2.1 - 65.95%
30. Zondex Guard version 5.4.2 - 63.79%
31. Vexira 2006 version 5.002.62 - 60.07%
32. V3 Internet Security version 2007.04.21.00 - 55.09%
33. Comodo version 2.0.12.47 beta - 53.94%
34. Comodo version 1.1.0.3 - 53.39%
35. A-Squared Anti-Malware version 2.1 - 52.69%
36. Ikarus version 5.19 - 50.56%
37. Digital Patrol version 5.00.37 - 49.80%
38. ClamWin version 0.90.1 - 47.95%
39. Quick Heal version 9.00 - 38.64%
40. Solo version 5.1 build 5.7.3 - 34.52%
41. Protector Plus version 8.0.A02 - 33.13%
42. PcClear version 1.0.4.3 - 27.14%
43. AntiTrojan Shield version 2.1.0.14 - 20.25%
44. PC Door Guard version 4.2.0.35- 19.95%
45. Trojan Hunter version 4.6.930 - 19.20%
46. VirIT version 6.1.75 - 18.78%
47. E-Trust PestPatrol version 8.0.0.6 - 11.80%
48. Trojan Remover version 6.6.0 - 10.44%
49. The Cleaner version 4.2.4319 - 7.26%
50. True Sword version 4.2 - 2.20%
51. Hacker Eliminator version 1.2 - 1.43%
52. Abacre version 1.4 - 0.00%

Monday, July 02, 2007


Gen Pets

Энэхүү гэрийн тэжээмэл амьтныг г
енетикийн аргаар гаргаж авсан бөгөөд хүүхдний тоглоомын шинэ эрин болох аж. Гэхдээ энэ тоглоомын харагдах байдал өнгө зүс тийм ч аятайхан биш. Японы тамогочи гэдэг тоглоомтой тунч төстэй гэхдээ амьд гэдгээрээ арай өндөр түвшнийх.


Gen-Pets -ийн ирээдүй.

Япон дахь гадаад ажиллагсад

Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам 14-ний өдөр Японы хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй компаниуд болон тэдгээрт ажилладаг гадаадын иргэдээс авсан судалгааны дүнг танилцуулав. Компаниудын 72,8% нь "Глобал түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин"-тэй болохыг хүсч байгаа бөгөөд Японы компаниудын хувьд тийм боловсон хүчин нь "Японд суралцаж байсан гадаадын иргэд" (37%), "Гадаадад суралцсан япончууд" (43,9%) аж.

Энэхүү судалгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй 3500 компанийн боловсон хүчний алба болон гадаад ажиллагсдаас авчээ.

Компаниуд гадаадын иргэдийг ажилд авахдаа "Япон хэлний мэдлэг" (23.1%), "Мэргэжлийн мэдлэг" (17,8%), "Японоос бусад гадаад хэлний мэдлэг" (13%)-ийг чухалчилдаг бөгөөд "Тогтвор суурьшилтай ажиллах эсэх" (19.3%), "Дасан зохицох чадвар" (17.4%), "Япон хэлний мэдлэг хангалтгүй байх" (17.3%) нь тэдний санааг хамгийн ихээр зовоодог байна. Харин Японы компанид ажилладаг гадаадын иргэдийн 96% нь "Япон хэлээр ажил үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн асуудалгүй" хэмээн хариулжээ.

Тус яамнаас ирэх намраас эхлэн гадаад оюутнуудад зориулсан тэтгэлгээс эхлэн мэргэжил дээшлүүлэх, Японы компанид ажилд орох хүртэл дэмжлэг үзүүлэх "Азийн боловсон хүчнийг дэмжих төсөл" хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ удаагийн судалгааны үр дүнг их сургууль, компаниудад танилцуулж, гадаад оюутнуудыг дэмжихэд ашиглах зорилготой юм байна.

Өндөр мэргэжил, мэргэшил бүхий, Японы их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн гадаадын иргэдийн хувьд ийн таатай мэдээ сонсогдож буй хэдий ч дадлагажигчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлаар тус яам хатуу байр суурь баримталсан хэвээр байна. Япон улс 1993 оноос хойш хөгжиж буй орнуудаас дадлагажигч авах болсон бөгөөд өдгөө тэдний хэт бага цалин, нийгмийн хамгааллын асуудал хөндөгдөж байгаа билээ. Үүнийг шийдэхийн тулд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гадаадын дадлагажигчдын туршилтын нэг жилийн хугацааг байхгүй болгож, нийт ажиллах хугацааг 5 жил болгох санал дэвшүүлсэн билээ (Одоо дадлагажигч ажилчид туршилтын нэг жилийн хугацааг оролцуулаад 3 жилийн хугацаатай ирдэг бөгөөд туршилтын хугацаанд нь хөдөлмөрийн тухай хууль үйлчилдэггүй, хөдөлмөрийн гэрээ байгуулагддаггүй тул тэдний эрх зөрчигддөг юм байна).

Ийнхүү 2 яам эсрэг тэсрэг байр суурь баримталж байгаа учраас дадлагажигчдын нөхцлийг сайжруулах асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.

From VIMO

Wednesday, June 20, 2007

Ай кү ба Амьдралын төвшин

Саяхан Ричард Лүнн, Тату Ванханен гэдэг өрнөдийн хоёр эрдэмтэн 185 улс орны иргэдийн ухааны бярыг буюу (ай кү) хэмжиж судалсан чинь монголчууд эхнээсээ 21 дүгээрт орсон байна. Тэгтэл монголчуудын амьдралын төвшин нь өрнөдийн судалгаагаар мөнөөх 185 орны дотор эхнээсээ биш сүүлээсээ 21-д орох хэмжээнд арай гэж хүрч байгаа ажээ.

Эх сурвалжууд: http://mglclub.com/, http://news.banjig.net/news-5725.html

Tuesday, June 19, 2007

Японд халуун зун болох магадлал өндөртэй аж

Цаг уурын алба 11-ний өдөр өнгөрсөн 5-р сараас эхлэн Номхон далайн зүүн хэсгийн экваторын шугамын ойролцоох хэсэг дэх далайн түвшний усны температур олон жилийн дунджаас бага болох Ла Нинья хэмээх үзэгдэл үргэлжилж буйг зарлалаа. Үүний улмаас Японд халуун зун болох магадлал өндөртэй аж.

5-р сарын далайн усны температур олон жилийн дунджаас 0.7 хэм бага байсан бөгөөд 10-р сарыг хүртэл энэ үзэгдэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм байна.

Статистикаас үзвэл зун Ла Нинья ажиглагдвал Японд халуун зун болох магадлал 80 илүү хувьтай биелдэг аж. Учир нь Номхон далайн баруун хэсгийн усны температур дээшилж, Японы өмнөд хэсэг дэх далайд бий болдог агаарын их даралтын орон хүрээгээ тэлж, хүчтэй болон, борооны улирал эрт дуусч, зун эрт эхэлснээр бороо хур багатай, халуун зун болох магадлалтай.

Дашрамд дурьдахад Ла Ниньягийн эсрэг буюу далайн усны температур өндөрсөх үзэгдлийг Эль Ниньо гэдэг юм байна.

VIMO-оос авав.

Thursday, June 07, 2007

3D Web browser

3D Web browser гээд гарчихсан байх юм. найз маань линкийг нь явуулж манай найзад ч бас нэг их таалагдаагүй бололтой. надад ч гэсэн нээх таалагдсангүй. гэхдээ эхэлж байгаа юм хойно алдаа дутагдал их л байна шүүдээ. удахгүй сайжирах бизээ. доорх холбоосоос үзээрэй.

http://media.spacetime.com/software/downloads/Install-SpaceTime3D.exe

Tuesday, June 05, 2007

Хураагдсан хуурамч барааны 86% нь Хятадынх

Европын холбооны(EU) Ерөнхий хорооноос 5 сарын 31д мэдээлснийг үзвэл 2006 онд (EU) -ийн орнуудын далайн боомтод хураагдсан хуурамч барааны тоо хэмжээ өмнөх оныхоос 3.3 дахин буюу нийтдээ 250саяд хүрчээ.Түүний 86% нь Хятадад үйлдвэрлэсэн ажээ.
Үүнээс
1-т хуурамч тамхи( барагцаалбал 160 сая хайрцаг)
2-т хувцас,ээмэг бөгж зэрэг гоёлын зүйлс ( 30сая орчим),
3-т CD,DVD (23 сая орчим).

Түүнээс гадна эрүүл мэндэд хортой байж болзшгүй эмийн төрлийн хураагдсан бараа өмнөх оныхоос 5 дахин ихэсч,барагцаалсан тоогоор 2сая 700 мянгад хүрчээ.Тийм учраас Европын холбооны орнууд ихээхэн сэрэмжлэж байгаа ажээ.

VIMO ooc авав. Нараа багшийн тэмдэглэлээс

SVN vs CVS

Сүүлийн үед код шэйр хийх тал дээр SVN гэж яригдаад байгаа. мэдээж CVS -н дараа гарч ирж байгаа юм хойно мэдээж сайжирсан юм байнаа. SVN гээд байсан болохоос CVS ээс юугаар илүү болох талаар мэдээгүй л байлаа. ажиллах хурд, түүхийн эмх цэгц гээд нэлээдгүй юм сайжирч энэхүү харьцуулалтын талаар доорх холбоосоос хараарай. Гэхдээ CVS NT 2.5.01 and SVN 1.2 at July 19 2005. ийм байсан шүү :-)

http://www.pushok.com/soft_svn_vscvs.php

SVN -Subversion
CVS-Concurrent Versioning System