Tuesday, November 13, 2007

Нано технологийн тухай жаахан

Ойрд блог дээрээ юм бичих зав байсангүй. За дандаа завгүй гээд байх хаашаа ч юм бэ дээ ер нь бол завгүй байх тусмаа л хүн завтай байдаг гэсэн ... :D. Одоо нано технологийн эрин үе ирлээ гээд дэлхий даяар л ярих боллоо. Гэвч нанотехнологийн талаар ойлголт монголд ямар байна вэ? энэ талаар төсөөлөл байх хэдий авч яг юу вэ? юуг хэлээд байна гэсэн асуултад хариулт өгөх хүн тун ховор буйза. энэ талаар өнөөдөр сонин дээрээс МУИС-ийн хими технологийн тэнхимийн эрхлэгч профессор Ч.Ганзоригтой хийсэн ярилцлагыг уншсан тухайгаа жаахан сийрүүлж бичье гэж бодлоо. Өмнө биотехнологи болон нанотехнологи талаар бага зэрэг зүйл уншиж бас энэ технологиудыг сүүлийн үед юу болж байгаа нэлээд сонирхох болоод байгаа миний бие. за энэ ч яахав. За тэгэхлээр эхлээд Нано гэдэг үгнээс эхлэе. Нано гэдэг нь эртний грек хэлээр одой гэсэн утгатай үг ажээ. Анх энэ үгийн Амеркийн эрдэмтэн Ричард Фэйман 1950-иад оны хэрэглэжээ. Түүний хэлсэнээр бол ирээдүйд хүн төрөлхтөн аливаа зүйлсийг атомын түвшинд удирдах болно гэсэн санаа агуулж байсан байна. Тэрбээр бодис зүйн шинжлэх ухааны эрдэмтэн байсан бөгөөд үүнийг урьдчилан харж чадсан ажээ. түүнээс хойш хүн төрөлхтний үгийн санд нанотехнологи үг гэдэг оржээ. Ерөнхийдөө нано гэдэг нь хэмжигдэхүүн юм. жишээ нь: 1 секундыг 1000000000-д хуваасны 1-г наносекунд гэнэ, 1 метрийг 1000000000 -д хуваасны 1-г нанометр гэх мэт. энэ бол гэхдээ жаахан бүдүүлэг ойлголт юм. энэ нэр буюу ухагдахуунтай холбоотойгоор наношинжлэх ухаан, нанотехнологи, наноэлектроник, наноматериал, нанобиотехнологи гэх мэт салбарууд хөгжлийн хурдаа аваад байгаа аж. Техник технологийн сүүлийн 10-аад жилийн эрчимтэй судалгаа, шинжилгээний ажлыг 1-100 нм /нанометр/ хүртэлх уртын хэмжээст буюу атом, молекулын орших нано-ертөнцөд хийхийг шаардах болсон байна. Уртын хэмжүүрийн боломжит хамгийн жижиг хэмжээс болох атом, молекул болон янз бүрийн нано бүтцэт биеүдийн бүтэц, шинж чанарыг судалж, улмаар наноматериал, нанохэмжил, нано бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга технологийг бий болгоход нанотехнологийн шинжлэх ухааны мөн чанар оршдог байна. Энэ салбарт АНУ,Японоос гадна Европын холбооны улсууд тэргүүлэх бөгөөд Австрали, Канад, ОХУ, БНХАУ, Изриаль, БНСУ, Тайвань зэрэг улсууд тэргүүлэх байр суурьтай оролцдог аж. түүгээр ч барахгүй энэ салбарт өөр өөрийн гэсэн үндэсний хөтөлбөртэй түүнийгээ хөгжүүлээд эхэлчихэж. Манай засгийн газраас боловсруулж буй "Шинжлэх ухаан Технологийг 2008-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө " -нд профессор Ч.Ганзориг оролцож энэ тухай санаа бодлоо хуваалсан байна. МУИС Нанотехнологийн лабораторитой болсон нь маш сайшаалтай хэрэг. Манайдаа л анхны лаборатори гэнэ. Оюутнуудад маань судалгаа шинжилгээ явуулах боломж бүрдэж байна гэдэг бол бас л нэг баярламаар зүйл. Гадаадад энэ чиглэлээр сурч ажиллаж байгаа эрдтэмтэд, оюутнууд монголдоо төдийгүй дэлхийн түвшинд улам ихийг дэлгэрүүлнэ гэдэгт гүнээ итгэнэм би.

Friday, November 09, 2007

Алтан Овоо

Миний нутгийн шүтээн Алтан Овоо мину.

Friday, November 02, 2007

Рекламаа гэж

рекламанд тоглоно гэдэг бол тийм ч амар ажил биш бололтой. 1 реклам орууллаа сонирхож үзээрэй. Серверийн тухай байгаа. Миний зураг хальт оров. :-)



Fujitsu-Siemens Server