1. Эхлээд Аифоноо oo шоронгоос нь сулланадаа (jailbreak) kkk
2. ikeyex3_compiled.deb татаж аваад суулгана. (/tmp/ дотор татаад аваарай) MobileTerminal руугаа ороод
su root (enter)
alpine (enter)
dpkg -i /tmp/ikeyex3_compiled.deb гээд суулгачихна.
3. Mongolian.keyboard.zip файлыг татаж аваад задлаад (Mongolian.keyboard гэсэн санг ) /Library/iKeyEx/Keyboards байрлалд хуулна.
4. Тэгээд хэрвээ respring-г суулгасан бол resping хийнэ. Үгүй бол аифоноо унтраагаад асаана.
5. Settings->iKeyEx->Mix and Match->Make сонголтыг хийнэ.
6. Layout -д Mongolian гэснийг сонгоно.
7. Input manager -г English(United States) сонгоно
8. Name-д Mongolian гэж бичнэ буцаад Settings->iKeyEx->Keyboards руу орно
9 Mongolian гэсний өмнөх + тэмдэгийг сонгоод Settings ээс гарна.
10. За ингээд л монгол гартай боллоо доо одоо эх хэлдээрээ бичээд байждээ.
дэлгэцийн агшинуудыг доор харууллаа (OS 3.1.2 дээр тестэлсэн)

13 comments:
OS 3.1.0 дээр туршиж үзлээ. Эхний мөрний том үсгүүд жижгээр гарч байна. Гэхдээ оргүйгээс л хамаагүй дээр юм. Баярлалаа.
Жижиг үсэг гараад байгааг засчихлаа
nice!
За гоё юм хийжээ. Layout ийг нь Pc компьютерийнхээс жишээлчихсэн үү. Нээрээ Монголын Айфон Хөгжүүлэгчдийн холбоо ч гэдэг юм уу нэг юм байгаад тэр нь layout эд нараа ярилцаж тогтоод нэг стандарт маягийн юм байвал цаашид хэрэгтэй дээ. Тийм холбоо байдгүй бол байгуулаач, хэхэ :)
Iphone-ийн гэж байхаар шууд MacOS гэж болохгүй юу?
IPhone-гүй болохоор үзэж мэдэхгүй юм дөө.
Баярлалаа. Харин тиймээ стандарт байдлаар оруулах хэрэгтэй байгаан. MacOsx дээр бол монгол гарын лэйаут бол байгаа гэхдээ п,к үсэгнүүд байрлал нь өөрбайгаа, бидний одоо ашиглаад байгаа лэйаутаас. Ерөнхийдөө одоо бараг хэрэглээд дасчихсан стандарт болж байгаа энэ лэйаутаа оруулчихсэн дээр байх гэж бодож байгаа. Байгуулах хүмүүс байвал хамтраад байгуулаад ганц нэг зүйл ч болтугай стандарт болгоод оруулах юмсан. одоо ажлын Windows pc дээр байна. гэртээ очихоор өөрийнхөө засаад ашиглаж байгаа MacOsx дээрх лэйаутыг оруулнаа
Баярлалаа. Туршиж үздэг хэрэг ээ.
Энд е щ гэсэн гарын драйверийн баруун дээд хэсэгт байдаг 2 үсэг ороогүй юм байна. Дээр дурдсанчилан layout дээр нь стандарт гаргах саналыг дэмжиж байна. Тэгчихвал цаашид монгол хэл дээр iphone-ийн програм хөгжүүлэгч нарт маш их хэрэгтэй байх.
Уучлаарай буруу хуучин layout файлаа оруулсан байна. Шинэчлээд оруулчихлаа
Одоо энэ шинэчлэлийг оруулахдаа
Бичлэгт байгаа адилаар Mongolian.keyboard.zip файлыг татаж аваад задлаад (Mongolian.keyboard гэсэн санг ) /Library/iKeyEx/Keyboards байрлалд хуулна.
тэгээд Settings->IkeyEx->Delete cache рүү ороод Моngolian гэснийг сонгоод Clean cache хийнэ ингээд Settings-ээс гарна. Ингээд л болоо одоо layout шинэчлэгдсэн байгаа.
Бичлэг дээрх зургийг бас шинэчлэлээ
Туршиж үзлээ. Болсон байна. Баярлалаа.
Cool, ажиллаж байна. Энэн дээр чинь тулгуурлаад ойр зуурын layout хийлээ. щ, ъ, п, ф, ё үсгүүд тэр болгон хэрэглээд байх биш.
баярлалаа
Энэ variants.plist гэж хэрэгтэй файл байна шүү дээ.
санал: Т ₮, Ш Щ, Е Ё, Ь Ъ, П Ф г.м.
К үсэг харин бичиж сурсан байрлалаар Згийн боломж байж болох ч дуудлага дөхүү Г эсвэл Х дээр байж болох.
ингээд 3 мөр болгочихвол messenger эд нар дээр илүү дөхөм байхаа
МИнийх Дандааа SMILE ууд гарж ирээд байнаа.
Post a Comment