Wednesday, May 20, 2009

This is my first "GeneXusX pattern"

Дээрээс бичий гээд бодоод яваад байсын одоо л бичье.
Ажлын цаг заваараа нэг юм эхлүүлсэн "патаан=pattern" маань дууслаа. юу ч гэсэн энд тавьчихлаа. одоо ер нь иймэрхүү Автоматаар код үүсгэгч хялбарчилсан системүүд их гарч байнаа. эдгээрийн нэг миний ашиглаж байгаа энэ GenexUs гэдэг түүл байгаан энэ систем нь өөрийн гэсэн хялбар (EVENT BASED)  хэлтэй энэхүү хэлний синтакс нь VisualBasic хэлний синтакстай төстэй. энэ түүлийн өмнөх хувилбарууд нь Java,C#,Portran,Cobol гэх мэт хэлүүд дээр код гаргах чадвартай байсан бөгөөд сүүлийн GenexUsX хувилбар дээр Java,C#,Ruby гэх хэлүүд дээр код гаргах болсон. Ямар бүтээгдэхүүн гаргаж чадах вэ гэхлээр Windows application, Web application, Mobile application зэргийг гаргах боломжтой.  энэ систем дээр кодчилох талаар гэвэл бүх код нь ямар нэг (event=үйлдэл) үйлдэлээр бичигдэнэ. жишээ нь windows application бичлээ гэж бодвол 
EVENT START
програм эхлэх үед  хийгдэх үйлдлүүд энэ байна
ENDEVENT

EVENT REFRESH
From дахин дуудагдах үед хийгдэх үйлдэл байвал энд бичигдэнэ
ENDEVENT

EVENT BUTTON.CLICK
ямар нэг товч дарах үед хийгдэх үйлдэл байвал энд бичигдэнэ.
ENDEVENT

гэх мэтээр бичигддэг мөн энд Дүрэм тодорхойлох, янз бүрийн Шүүлтүүр хийх гэх мэт нэлээдгүй зүйлүүдийг хийж чадна.  өөрийн гэсэн хэрэглэгчийн интерфайс завсарлагчтай. 
энэхүү системийг талаар товчхондоо иймэрхүү тоочвол их зүйл бий.  тэгээд энэ систем ямар хэрэгтэй юм бэ гэж.  кодчилолын хувьд бусад хэл дээр бичигдэх кодын хувьд маш багасана.  дээр нь хүний нөөц гэдэг зүйлийг маш ашигтайгаар зохицуулна. (жишээ нь 10 хүн хийх зүйлийг 4 хүн хийчих жишээтэй) энийг дагаад хийх системийг үнэ багасах, мөн кодчилолын алдаа багасах,  цаашид хөгжүүлэхэд боломжууд нь нээлттэй.  ямар нэг хэл алга болж шинэ хэл гарлаа гэхэд(java гэдэг хэл алга болж pul гэдэг шинэ хэл гарлаа)  pul гэдэг хэлний дүрэм болон код үүсгэгчийг оруулахад энэ хэл дээр код үүсгэх боломжтой болчихно.  гэх мэт олон давуу талын хажуугаар дутагдалтай тал бас бий жишээ нь хэрэглэгчид харагдах байдал энгийн чимж гоёх зүйл ховор, хөгжүүлэгдэж байгаа систем болохоор мэдээж ганц нэг "БУГ" байгаа, бас дээр одоохондоо шийгдэгдээгүй бусад хэлрүү хөрвүүлж гаргаж чадахгүй зүйлүүд бас бий. 

Үүнээс гадна Нэг стандартын бичиг баримт бичээд түүнийг нь уншаад шууд ажиллах програм гаргадаг түүлүүд ч их болсон одоо японд байгаа болохоор ийм системүүд их сонсогдож байгаа одоогоор ашиглаж үзсэн зүйл бол алга байна ашиглаж үзэхээрээ бичнээ энэ тухай

сэдэвтэй жаахан хамаагүй зүйл бас биччихлээ :)

татах холбоос

3 comments:

... said...

Харин тийм ийм түүлүүдийн давуу талуудыг их сонсож байгаа. Нямаа бас япончуудын бичсэн нэг програмын талаар ярьж байсан. Бичиг баримтыг нь хүртэл бэлддэг эд гэнэ лээ. Татах гэсэн татах холбоос нь болохгүй байна. Ажилт чинь амжилт хүсье.

... said...

Ажилт >>>> Ажилд кккк

Buyaka said...

Хэхэ уучлаарай хариу удаасанд татах холбоос ажиллаж байхын яагаад болохгүй байгаан болдоо

http://gallery.genexus.com/

дээр тавьчихлаа татаад аваарай :)