Wednesday, September 03, 2008

Epinephelus quinquefasciatus

Номхон далайн зүүн хэсгээс шинэ төрлийн загас олджээ. Энэхүү загас бусдаас гаднах төрхөөрөө ялгагдах зүйлгүй ч хэмжээгээрээ аварга.
Насанд хүрсэн ийм загасны хэмжээ нь 180 см-т хүрэх бөгөөд жин нь 454 кг татах аж. Тэгэхээр өнөөг хүртэл аварга загаснууд далай судлаач, тэнгист сэлэгчдийн нүднээс нуугдсаар байсан гэсэн үг үү? Єдгөө аварга загасанд хийсэн генийн сорил дуусчээ. Аварга загас наймаалж болон бусад төрлийн загасыг амтархан иддэг байна. Хэдэн жилийн өмнөөс ийм төрлийн загаснуудыг JewFish буюу үгчилбэл еврейн загас гэж нэрлэх болсон юм. Гэхдээ энэ төрөлд 200-250 кг жинтэй загаснууд багтдаг аж. Харин саяхан олдсон 450 кг жинтэй аварга загасанд шинжлэх ухааны Epinephelus quinquefasciatus хэмээх нэр өгчээ. Энэ нь Атлантын далайд амьдардаг Epinephelus itajara загастай төстэй аж. Судлаачдын үзэж буйгаар эдгээр төрөл нь гарал нэгтэй байж болох бөгөөд тэдний хувьслын зам нь 3.5 сая жилийн тэртээгээс эхлэлтэй бололтой. Тэр үед хойд болон өмнөд Америкийн хооронд Номхон далайгаас Атлант руу шууд сэлэх боломжтой байж. Эдгээр нь нийтлэг генүүдээрээ төстэй ч ялгаатай зүйлүүдтэй.

Эх сурвалж

1 comment:

Э. Баярсайхан said...

Тэгээд зураг нь хаа байна аа?