Tuesday, March 04, 2008

TRIM22

Канадын Альберта мужийн их сургуулийн эрдэмтэд хүний дархлал хомсдлын вирусийг /ХДХВ/ бие махбодид тараахгүй байж чадах генийг анх удаа илрүүлжээ.

“Ти-Ар-Ай-Эм-22" гэдэг ген нь угаас вирусийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд дархлал хомсдлын вирусийн тархалтыг зогсоож чаддагийг Стивен Бэрр тэргүүтэй шинжээчдийн хэсэг лабораторийн судалгааны явцад илрүүлсэн байна.

Генийн үйлчлэлийн механизмыг таньж, вирус эсэргүүцэх түүний чадварыг дууриалгахаар оролдох нь одоогийн зорилт болж байна гэж Стивен Бэрр телевизийн Си-Ти-Ви компанид өгсөн ярилцлагадаа хэлжээ. "Энэ нь дархлал хомсдлын вирусийн эсрэг байгалийн хамгаалалт мөн гэдэг нь чухал юм. Хэрвээ бид эм бэлдмэл хэрэглэснээр үүсч болох дагалдах аюулгүйгээр энэ боломжийг ашиглаж болох бөгөөд ингэх нь ХДХВ-ийн халдвар авсан өвчтөнүүдийн хувьд нэн тустай байх болно" гэж тэр онцлон тэмдэглэсэн байна. Судалгаа одоогоор эхний шатандаа явааг тэр тэмдэглээд, хүрсэн үр дүн нь "илүү чухал нээлт хийх алхам" болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

VIMO news
холбоос: http://en.wikipedia.org/wiki/TRIM22

1 comment:

gegeen said...

aanhaan iim hoorhon huu baidiim bii. blogoor chini oroo garlaa. hogshiniihoo blog-g linkendee nemeerei. neg negniiheeree orj garch, zochilj baitsgaaya. cheers. www.gegeen.com