Өчигдөр USI компани дээр очиж төслийн менежментийн сургалтанд суулаа. Эхний өдрийн хичээлд очиж чадаагүй хоёр дахиас нь эхэлж очиж суусан минь өчигдөр байлаа. төслийн менежер байна гэдэг нэлээн ур чадвар, тэвчээр шаардах ажил юмаа. Гэхдээ мэдэж, сурч, чадаж л таараа гэж :). Гол итгэлцүүрүүдэд дараах зүйлүүд орж байна. Итгэл даах чадвар болон ухамсартай байх,Төлөвлөгөөт ажлын явцад хүний нөөц, төсөв болон бусад нөөцүүдэд зохицуулалт хийх, Багийнхандаа сургалт явуулах, Байнга өдөөгч байх, Маш сайн сонсогч байх, Би энэ төслийг хийж дуусгаж чадна гэсэн эрмэлзэлтэй байх /жич: Амжилтанд хүрэх гэл эрмэлзэл гэдэг номон дээрч энэ тухай бичсэн байсан амьдрал дээрч эрмэлзэл гэдэг зүйл маш чухал зүйл юм миний л бодлоор :)/, бусадтай байнга харьцаж байх(нягтлан, удирдлага, хамтран ажиллагсад), төсөлд шаардлагатай зүйлүүдийг шийдэж чаддаг байх ямар нэг аргаар, Бүтцийн өөрчлөлт зоригтой хийж чадах, байнга төслийнхөө үр дүнг бодож байх, бүх зүйлсийг review хийж байх гэх зүйлсүүд байх юм. Дээр нь амжилттай project management хийх 7 дүрэм, бас нураах 7 дүрэм байна.
Амжилттай хийх 7 дүрэм
1. Төслийн менежмент хийх хэрэгслүүдийг сайн судалж сурах
2. Шүүмжлүүлж чаддаг байх
3. Шинэ шинэ хандлагуудад нээлттэй байх
4. Цагаа зөв зохицуулах
5. Уулзалт цуглааныг сонирхолтой үр дүнтэй хийдэг байх
6. Шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэх
7. Байнга хөгжилтэй талаас нь хандаж сур ингэх нь таньд болон таны хамт олны эрүүл мэндэд сайн
Нураах 7 дүрэм /Дүрэм ч гэж дээ хэ хэ/
1. Ямар нэг асуудал гарах удаан шийдэх
2. Schedule ээ байнга өөрчлөх
3. MileStone-д хүрэхэд чанарыг харахгүй байх/MileStone - тестлэх цэг/
4. Төслийн менежментэд анхаарахгүй байх
5. Микро менежмент хийх
6. Шинэ багажуудыг ойр ойрхон хэрэглэх
7. Төслийн явцыг үргэлж хянахгүй MileStone дээр хянах
Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Friday, January 26, 2007
Wednesday, January 24, 2007
Амжилтанд хүрэх гал эрмэлзэл
Блогд нэгдсэнээс хойш блогоо идэвхжүүлж чадалгүй их удлаа. үүнээс хойш блогоо идэвхтэй байлганаа. Өнөөдөр нэг ном уншиж дуусгалаа. ЭМОС клубын орчуулсан KDDI компанийн захирал Инамори Казүогийн "Profit Ambition Sincerity Strength Innovation Optimism Never give up=PASSION " буюу " АМЖИЛТАНД ХҮРЭХ ГАЛ ЭРМЭЛЗЭЛ ". Надад их таалагдлаа. Ер нь үнэн юм их байна шүү. Уншаад үзэхэд илүүдэхгүй ном байна. Ер нь хүн амжилтанд хүрэхийн тулд Маш том амбицтай, Хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэсэн 100 аас илүү хувиар итгэл төгс байх, Ихийг мөрөөдөх, Хөдөлмөрч гэх мэт зүйлүүдийг өөртөө шингээсэн байх ёстой гэж үзсэн байна. Амбиц гэдэг нь санаа зорилго гэдэг утгыг агуулдаг юм байна. Бас материалыг шатдаг,шатдаггүй, өөрөө шатдаг гэж ангилдаг бол хүнийг бас ингэж ангилж болно гэж үзсэн байна. энэ ч бас үнэн юмаа. Ямар нэг зүйлийг хийж бүтээхэд өөрөө шатдаг буюу санаачлан зүтгэдэг хүн, Чадварлаг ч бай чадварлаг ч биш бай шатдаггүй гэдэг бол юу ч бүтээдэггүй хүн, харин санаачлагатай хүмүүсийн дунд байхдаа хийх хүсэл зориг нь дэврэн гарч байдаг хүн буюу галын дэргэд байх үедээ л шатдаг. гэх мэт олон зүйлийг бичжээ. Аан тийм KDDI компани нь манай Мобиком корпорацийн хөрөнгө оруулагч юм байна.
Subscribe to:
Posts (Atom)