Thursday, October 14, 2010

iOS4.x дээрх Монгол гарын хөтөч бэлэн боллоо

Айфон дээр ажиллах (iOS 4.x үйлдлийн систем дээрх) Монгол гарын загварыг бэлдэн, суулгацыг бэлдэж дууслаа. Миний туршиж үзсэн нь Айфон4 ба iOS ийн хувилбарууд 4.0.2 болон 4.1 ууд болно.

Доорх зааврын дагуу суулгаж ашиглана уу. Ямар нэгэн асуудал байвал комент үлдээхийг хүсье. АйПад дээрх хувилбарыг мөн удаахгүй гаргахыг бодно.

Суулгах заавар:
1. Айфоноо шоронгоос нь суллана(Jailbreak хийнэ)
2. Айфон дээр суусан байгаа Сydia руугаа ороод MobileTerminal суулгана
3. Компьюер дээрээ эндээс суулгацыг татаж авна (mnkeyboard.deb гэсэн файл татагдана.)
4. Татаж авсан (mnkeyboard.deb) суулгацаа IPhoneExplorer програмын тусламжтайгаар Айфон руугаа хуулна. Хуулахдаа Айфоныхоо /tmp санд хуулна
5. Айфон дээр суусан байгаа MobileTerminal програмруугаа орно
6. дараах командуудыг бичиж ажиллуулна. Мөр болгоны ард ENTER дараарай
cd /tmp
dpkg -i mnkeyboard.deb
7.Системд суулгаж дууслаа одоо тохируулга хийгээд л Эх хэлээрээ бичих боломжтой боллоо. Тохируулгыг дэлгэцийг агшингуудаар харууллаа дагаад хийгээрэй.



















Thanks Mr.Fab and Kenny

Wednesday, October 13, 2010

Mongolian keyboard on iOS4.x

Монгол гарын хөтөч iOS4.x дээр тун удахгүй гарлаа. удахгүй суулгах заавар болон мэдээллийг оруулах болно.